2021
Бурханы бүх хүүхдийг хүндлэх
2021 оны 9, 10-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Бурханы бүх хүүхдийг хүндлэх

Зураг
women sitting in circle enjoying sharing stories in group meeting

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “хайрын хүрээгээ тэлэн бүхий л хүн төрөлхтний гэр бүлийг хамруул” (Teachings of Russell M. Nelson [2018], 83) хэмээн шамдуулсан. Бурханы хүүхдүүд ихээхэн ялгаатай атал, бүгдээрээ эв найртай амьдардаг нийгэмлэгийг бид хэрхэн бий болгож чадах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг “Сионыг урагш авчир” (12-р хуудас) нийтлэлдээ бүх хүнийг Христэд ирэхэд урихдаа биднийг зүрх сэтгэл, оюун бодлоороо нэгдмэл байхад уриалсан. “Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхлыг даван гарах: Бид гүүр барьж чадна” (18-р хуудас) нийтлэл нь бидний нэг болох хичээл зүтгэлд тусалж чадна. Мэдээж, нэг болох гэдэгт Сүмийн хувьд өөрсөд дээрээ, хувь хүнийхээ хувьд өөр дээрээ Есүс Христийн нэрийг авах багтана. Илүү ихийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Миний сүм ийн нэрлэгдэх ёстой” (8-р хуудас) нийтлэлээс судална уу.

Ялгаатай байдалдаа эв нэгдлийг бий болгох гэдэг нь зөвхөн зарлиг биш (Иохан 17:21; Сургаал ба Гэрээ 38:27), харин өөр соёл, үндэс угсаа, туршлагатай ах дүүсээсээ суралцаж, тэднээр дамжин адислагдах боломж юм. Энэ сарын дугаар хүн нэг бүрд Христэд илүү нэгдмэл амьдрахад нь тусална хэмээн бид найдаж байна.

Хүндэтгэсэн,

Далын

ахлагч Волтэр Ф.Гонзалэз

Лиахона сэтгүүлийн зөвлөх