2021
Сүмийн нэр ба Сионыг байгуулах
2021 оны 9, 10-р сар


Эцэг эхчүүдэд

Сүмийн нэр ба Сионыг байгуулах

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Та дараах нийтлэл, зургуудыг ашиглан гэр бүлтэйгээ ярилцлага эхлүүлж; Сүмийн зөв нэрийг ашиглах, Сионыг байгуулах гэх мэт чухал сэдвүүдийг ойлгоход нь тусалж болно.

Сүмийн зөв нэр

Ерөнхийлөгч Айрингийн “Миний Сүм ийн нэрлэгдэх ёстой” хэмээх 8-р хуудаснаас эхэлж буй нийтлэлийн зарим түүхийг гэр бүлээрээ унш. 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсоны энэ сэдвээр хэлсэн үгийг эргэн харж болно. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэх Сүмийн зөв нэрийг ашиглахаар хичээснээр та болон танай гэр бүл ямар арга замаар адислагдсан бэ?

Сионыг байгуулах

Сион гэдэг нь юу гэсэн үг болохыг хүүхдүүдээсээ асуу. Ахлагч Гэррит В.Гонгийн “Сионыг урагш авчир” хэмээх 12-р хуудсан дээрх нийтлэлийг ашиглан, Сион гэдэг нь одоо болон өнгөрсөн цагт аль алинд ямар утгатай болохыг илүү сайн мэдэж авахад нь тэдэнд тусал. Танай гэр бүл гэр орон, орон нутагтаа Сионыг байгуулахад хэрхэн тусалж болох арга замуудыг ярилцаж болно.

Ирээд, Намайг дага суралцах тусламж

Энэ сард Сургаал ба Гэрээг судлахад туслах Ирээд, Намайг дага дээрх өөр сэдвүүдийн талаарх нийтлэлүүдийг 26-р хуудаснаас үзээрэй.