2021
Зүрх сэтгэлээрээ цэвэр ариун хүмүүс ямар адислалуудыг хүлээн авдаг вэ?
2021 оны 9, 10-р сар


Ирээд, Намайг дага

Зүрх сэтгэлээрээ цэвэр ариун хүмүүс ямар адислалуудыг хүлээн авдаг вэ?

Сургаал ба Гэрээ 94–97

Зураг
men working on Kirtland Temple

Зургийг Дан Бөрр

Эдгээр хэсэгт Их Эзэн эхэн үеийн гэгээнтнүүдэд ариун сүм барихыг зарлигласан тухай бид мэдэж авдаг.

“Зүрх сэтгэлээрээ цэвэр ариун тэд … Бурханыг харах болно”

97-р хэсэгт Их Эзэн, хэрэв гэгээнтнүүд ариун сүм барьж, үүнийг цэвэр ариун байлгах юм бол “зүрх сэтгэлээрээ цэвэр ариун, үүнд ирэх тэд бүгд Бурханыг харах болно” (16-р шүлэг) хэмээн амласан. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйт (1906–2004) Ерөнхий чуулганаар хэлсэн үгэндээ энэ хэсгийг эш татсаныхаа дараа ийн хэлсэн.

“Зарим нэг нь Аврагчийг харсан гэдэг нь үнэн ч гэсэн толь бичгээс үзэх/харах гэдэг үгийг харахад, Түүнийг мэдэх, бусдаас ялган таних, Түүнийг болон Түүний ажлыг мэдэж авах, чухал гэдгийг нь ойлгох, Түүнийг ойлгож авах зэрэг өөр олон утга байдгийг мэддэг.

“Ийм тэнгэрлэг сэнхрүүлэл болон адислалууд бид бүхэнд боломжтой.”1

Та нар өнөө үед Бурхан Өөрийгөө ариун сүмд илчлэхийг ямар арга замаар харсан бэ?

Судар судлах үйл ажиллагаа

Зүрх сэтгэлээрээ цэвэр ариун хүмүүст ирдэг зарим адислалыг эдгээр сударт харуулдаг.

Ярилцлага

Ариун сүмд очих боломжийнхоо юунд та хамгийн их талархдаг вэ?

Эх сурвалж

  1. David B. Haight, “Temples and Work Therein,” Ensign, Nov. 1990, 61.