2021
Би ялгаварлан гадуурхлыг даван гарахад хэрхэн тусалж чадах вэ?
2021 оны 9, 10-р сар


Би ялгаварлан гадуурхлыг даван гарахад хэрхэн тусалж чадах вэ?

Бид ялгаварлан гадуурхлыг орхиж, хүндэтгэлийг ухуулж болох зургаан аргыг энд оруулав.

Зураг
women sitting in circle enjoying sharing stories in group meeting

Би ялгаварлан гадуурхлыг даван гарахын тулд юу хийж чадах вэ?

1. Эхлээд дотогшоогоо хар. Бид өөрсдийгөө таньж, аливаа “ялгаварлан гадуурхах хандлага ба үйлдлийг” орхихоо амлаж чадна.1

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг хэн боловч наманчлах ёстой!”2 хэмээн хэлсэн.

2. Ойлгохыг эрэлхийл. Ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийг сонсох цаг гарга. Үүнд тухайн сэдэвтэй холбоотой үнэн зөв ном, кино, мэдээ тайлан багтаж болно.3

Африк гаралтай америк гишүүн, Сүмийн нэртэй удирдагч Дариус Грэй “Хэрэв бид “өөр” гэж үздэг тэр хүмүүсийг чин сэтгэлээсээ сонсохыг эрмэлзэж, тэдний амьдрал, түүх, гэр бүл, итгэл найдвар, зовлон шаналал дээр үнэхээр анхаарлаа хандуулах юм бол бид илүү их ойлголттой болохоос гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл арилж, үүний шархыг эдгээх байсан”4 хэмээн хуваалцжээ.

3. Ярь. Хэрэв хэн нэгэн арьс өнгөний талаар хуурамч эсвэл сөрөг санаа бодол хуваалцахыг сонсвол эелдэг боловч ойлгомжтой байдлаар ярь.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид арьс өнгөөр ялгаварлах үзлийг үндсээр нь устгахад илүү сайн оролцож туслах ёстой”5 хэмээн хэлсэн.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг “Биднийг дэлхий ертөнцийг илүү сайн болгон өөрчилж, нэг удаад нэг хүн, нэг гэр бүл, нэг айлыг дотроос нь өөрчлөхөд урьсан билээ”6 гэж заасан.

Хэрэв би ялгаварлан гадуурхалд өртөж байсан бол юу хийж болох вэ?

Зураг
man in wheelchair communicates cheerfully with employees at the office

1. Уучилж, найзтай бол. Бусдын үйлдлээс болж шархалсан хэдий ч бид зааж, уучилж, харилцаа холбоо тогтоохоор эрэлхийлж чадна.

Далын гишүүнээр үйлчилж байхдаа ахлагч Фрэд А. ‘Тони” Паркэр “Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болсон хэдий ч түүнтэй нүүр тулан уулзаж, түүнийг уучилж, асуудлыг ярилцах замаар амжилтад хүрсэн” гэж хэлсэн. Хэрэв хэн нэгэн намайг шархлуулах ямар нэгэн зүйл хэлсэн бол яагаад түүний үйлдэл намайг шархлуулж байгааг ойлгоход нь туслах арга замыг олох хэрэгтэй. Энэ нь зөвхөн уучлах бус холбоо харилцаа тогтоох боломж бөгөөд ингэснээр Тони Паркэрыг зүгээр нэг африк гаралтай америк хүн гэж биш Бурханы хүүхэд хэмээн харах юм. Есүс уучлалыг (Матай 18:21–35-ыг үзнэ үү) мөн гомдсон үедээ ганцаарчлан уулзаж асуудлыг шийдвэрлэхийг бидэнд заасан (Матай 18:15-ыг үзнэ үү).”7

2. Шархлуулсан туршлагуудаас хэрэгтэй сургамжийг ав (Сургаал ба Гэрээ 122:7).

Ховард Вашингтон Турманы талаарх түүхийг санваартан Эмос С.Браун ярив. Ховард ба түүний гэр бүлийнхэн тэднийг хар арьстай учраас зүй бусаар харьцдаг эмэгтэйтэй хөрш байжээ. Тэр ч бүү хэл өнөөх эмэгтэй Турманы хашаа руу тахианы сангасаа хаядаг байжээ.

Эмэгтэйг өвдөхөд Ховардын ээж шөл мөн сарнай аваад түүнийг эргэжээ. Баяр талархалтайгаар өнөөх эмэгтэй цэцгээ хаанаас авсныг асууж гэнэ. Хатагтай Турман, “Таныг тахианы сангас шидэж байхад, Бурхан хөрсийг нь бэлдсэн юм” хэмээн хариулжээ.

“Энэ бол бидний, бузар муугийн дунд хийх ёстой зүйл юм” гэж санваартан Браун хэлсэн юм. “Сангасыг ав, харин сангасаа ашиглан цэцэрлэг дүүрэн сарнай ургуулах итгэлийг Бурханд тавь.”8

3. Эдгэрэл ба чиглүүлгийн төлөө Христ рүү эргэ. Зовлон шаналалтайгаа Аврагчид итгэж, Түүнийг дагах нь амар амгаланг авчирдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христ бидний өмнөөс шударга ёсны шаардлагыг хангаж,гэм нүглээс цагаатгахын зэрэгцээ “бусдын буруу үйлдлээс учирсан зовлон зүдгүүрээс биднийг эдгээж хохирлыг нөхөн барагдуулах шударга ёсны шаардлагыг хангадаг”9 хэмээн заасан.

Аврагч бидэнд дагах төгс жишээг өгдөг. Биднийг гомдсон (Матай 18:15-ыг үзнэ үү), хавчигдсан (Матай 5:38–48-ыг үзнэ үү), шударга бусаар бүр үхэлд хүртэл авчрагдсан (Лук 23:34-ийг үзнэ үү) үедээ юу хийх хэрэгтэйг Тэр заасан.

Эх сурвалж

  1. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.6.14, ChurchofJesusChrist.org.

  2. Russell M. Nelson, “President Nelson Shares Social Post about Racism and Calls for Respect for Human Dignity,” Newsroom, June 1, 2020, newsroom.ChurchofJesusChrist.org.

  3. “Мэдээллийг найдвартай эх сурвалжаас хайх,” Ерөнхий гарын авлага, 38.8.45.

  4. Darius Gray, “Healing the Wounds of Racism,” Apr. 5, 2018, blog.ChurchofJesusChrist.org.

  5. Даллин Х.Өүкс, “Дайснуудаа хайрла,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26.

  6. Гэррит В.Гонг, “Бүх үндэстэн, ястан, хэлтэн,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40.

  7. Fred A. “Tony” Parker, “The Savior Heals Our Hurts,” Ensign, June 2018, 44–45.

  8. “We Are Family: A Discussion on Overcoming Prejudice with Elder Jack N. Gerard and the Reverend Amos C. Brown,” Liahona, Sept. 2021, digital version.

  9. Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128.