Ирээд, Намайг дага
Их Эзэнээр дуудагдсан
Жаред Картер, Стефен Бурнетт (Сургаал ба Гэрээ 79, 80-ыг үзнэ үү) хоёртой адил Их Эзэнээр дуудагдсан гэсэн гэрчлэл номлогчид ч гэсэн хэрэгтэй.
Коронавирусын улмаас хэдэн мянган номлогчийн дуудлагыг өөрчилсөн юм. Жишээлбэл, Көртис, Рамона Миллэр хоёр вирусын улмаас өөр номлолд томилогджээ. Тэд “Хаана үйлчлэхээс үл хамааран үйлчлэхэд бэлэн байх нь чухал гэсэн хүчтэй гэрчлэл бидэнд бий. Аврагчийн мутарт амьдралаа даатгах үед Тэрээр биднийг энэхүү ажилд тохирохоор болгодог” хэмээн гэрчилсэн.