2021
Их Эзэнд итгэхүй
2021 оны 7-р сар


Сэргээлтийн үеийн анхдагч эмэгтэйчүүд

Их Эзэнд итгэхүй

Мэри Анн Янг Их Эзэний хэн болохыг судраас мэдэж авсан тул гүн итгэл үнэмшлийнхээ ачаар сэтгэл доторх олон мэдрэмжээ “олон шуурга дэгдсэн үед ч тогтоон барьж”1 чаддаг байв.

Зураг
Mary Ann Angell Young in her garden

Зургийг Тони Ока

Мэри Анн Энжэлл судраас уншихыг эн тэргүүнд тавьдаг гэрт өсөж торнисон азтай нэгэн байлаа. Түүнд Аврагчийн сургаал юу юунаас илүү таалагддаг байсан.2 Тэр багаасаа судраас Их Эзэний дуу хоолойг сонсож, Түүний сургаалаас тайтгарал олж сурсан байв.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг АНУ-ын Род Айландад номлож байгааг тэр 1831 онд сонссон бөгөөд Мормоны Номыг уншсаныхаа дараа сайн мэдээнд хөрвөгдсөн юм.

1833 оны орчим тэр Огайогийн Көртланд руу нүүж, тэндээ Бригам Янгтай танилцаж, 1834 оны эхээр гэрлэжээ. Дараагийн 48 жил олон удаа нүүж, олон сорилтыг туулсан Мэри Анн Энжэлл Янг судраар дамжуулан Их Эзэний хоолойг үргэлжлүүлэн сонсож, Түүнд гуйвшгүй итгэж найдсан хэвээр байв.

Жишээлбэл, түүний нөхөр 1839 онд Их Британи руу номлолд явах үед тэр охин Алисыгаа төрүүлээд дөнгөж 10 хонож байлаа. Дараагийн 20 сарын туршид Мэри Анн 6 хүүхэдтэйгээ хэцүүхэн амьдарч байв. Тэд өвдөж, эрдэнэ шишийн талх, сүү, хааяа өөрийн талбайд ургуулсан ногоогоор амь зогоож байсан юм. Мэри Анн гэр бүлдээ тус дэм болж, өөрийгөө болон өвчтэй хүүхдүүдээ тэжээхээр бага сага ажил олж хийж байлаа. Гэвч Их Эзэн эдгээр сорилт бэрхшээлийнх нь үед тэдэнд тусалжээ. Тэр “Их Эзэнд итгэж найдах үнэхээр сайхан”4 гэж нөхөртөө бичиж байв.

Мэри Анн ялангуяа олон сорилт бэрхшээлтэй тулгарахдаа, судрынхаа мэдлэгт түшиглэн, Их Эзэн үргэлж өөртэй нь хамт байж, өөрийг нь ойлгож, хайрладаг талаар гүн гүнзгий итгэл үнэмшилтэй болсон байв. Тэр “Их Эзэн биднийг бүх зүйлд удирдан залж, хамгийн харанхуй, хүнд хэцүү үед тайтгаруулах болтугай” гэж залбирдаг байсан.5

Эх сурвалж

  1. Mary Ann Angell Young letter to Brigham Young, June 30, 1844, Brigham Young Office Files, 1832–1878, Church History Library, Salt Lake City (CHL).

  2. “Biography of Mrs. Mary Ann Young,” Woman’s Exponent, Sept. 1, 1887, 53–54; Emmeline B. Wells, “In Memoriam,” Woman’s Exponent, July 15, 1882, 28–29-ийг үзнэ үү.

  3. Matthew C. Godfrey, “‘You Had Better Let Mrs Young Have Any Thing She Wants’: What a Joseph Smith Pay Order Teaches about the Plight of Missionary Wives in the Early Church,” BYU Studies, vol. 58, no. 2 (2019), 63–69-ийг үзнэ үү.

  4. Mary Ann Angell Young letter to Brigham Young, Apr. 15, 1841, Brigham Young Office Files, 1832–1878, CHL.

  5. Mary Ann Angell Young letter to Brigham Young, Mar. 21, 1840, George W. Thatcher Blair Collection, 1837–1988, CHL.