2021
Биднээс өмнө амьдарч байсан хожмын үеийн гэгээнтнүүдтэй бид холбогдож чадна
2021 оны 7-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Биднээс өмнө амьдарч байсан хожмын үеийн гэгээнтнүүдтэй бид холбогдож чадна

Зураг
Joseph and Emma with baby

Joseph and Emma with Baby Alvin, by Liz Lemon Swindle, may not be copied

Би Иосеф Смитийн бичвэрүүдийн төсөл дээр ажиллаж байсан түүхчийн хувьд онцгой цугларалт дээр Сүмийн түүхийн талаар үг хэлэх, Сүмийн гишүүдтэй харилцан ярилцах дуртай. Энэ үедээ би зарим хүн өөрсдөөс нь өмнө амьдарч байсан гэгээнтнүүдтэй холбогдож чадахгүй байгааг анзаарсан. Тэдний баатарлаг занг голчлон дүрсэлдэг байсан нь тэднийг хэзээ ч эргэлзэж, өвдөж, цөхөрч байгаагүй мэт харагдуулдаг.

Гэвч 1800-аад онд амьдарч байсан Сүмийн гишүүд өнөөдрийн та бидэнтэй адил жирийн л хүмүүс байсан. Тэд энгийн, эгэл өдрүүдэд баяр баясгалан, аз жаргал, өвчин шаналал, зовлон зүдгүүрийг амсаж байсан. Би тэдэнд тохиолдсон үйл явдлаас амьдралын зовлон бэрхшээлийг хэрхэн амжилттай давж чадсан тухай олон зүйлийг сурч мэдсэн юм.

Энэ жил Сургаал ба Гэрээг судлах нь өмнөх үеийн гэгээнтнүүд амьдралын зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулж байсан арга замаас суралцахад та нарт тусална гэж би найдаж байна. Мөн би Бригам Янгийн эхнэр Мэри Анн Янгийн зовлон бэрхшээлийг хэрхэн даван гарсан талаарх нийтлэл итгэлийг тань бэхжүүлж, түүний болон бусдын туулсан саад бэрхшээл бидэнд хэрхэн хамаатай болохыг олж харахад туслах байх хэмээн найдаж байна. Мэри Анны нөхөртөө бичсэнчлэн, зовлон бэрхшээл, уй гашуу тохиолдох үед итгэл нь түүнийг “шуурга дунд ч тайван тогтуун” байх боломжийг олгож байжээ.

Өмнөх үед алхаж явсан хүмүүст тохиосон гайхамшигт үйл явдлуудаас гадна тэдний хүн нэг бүрийн үзүүлсэн итгэлээс суралцах олон зүйл бидэнд бий.

Мэттью С.Годфрэй

Сүмийн түүхийн хэлтэс