2021
Дэлхийд итгэлтэй эмэгтэйчүүд хэрэгтэй
2021 оны 3-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Дэлхийд итгэлтэй эмэгтэйчүүд хэрэгтэй

Зураг
illustration of Jane Manning James

Зургийг Тони Ока

Эх Евагийн анхны өдрүүдээс эхлэн эмэгтэйчүүд Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслах ажилд нэн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энэ сард сайн мэдээний Сэргээлтийн эхний өдрүүдэд анхдагчдын дунд байсан зарим эмэгтэйн талаар илүү ихийг сурч мэдэх боломж бидэнд гарч ирнэ. Жишээлбэл, бид 16-р хуудсан дээрээс Жэйн Маннинг Жэймсийн тухай болон тэр хэрхэн зоригтой бөгөөд тууштай байж чадсан үлгэр жишээнийх нь талаар уншиж болно. Бид Сургаал ба Гэрээ 25-р хэсгийг судалж байхдаа Их Эзэн Эмма Смитээс ариун нандин дууллын цуглуулга хийхийг хүсэж хэлсэн үгсийг сонсдог.

Сэргээлт өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бөгөөд итгэлтэй эмэгтэйчүүдийн оруулах асар их хувь нэмэр дэлхийд урьд урьдынхаас илүү хэрэгтэй байна. 12-р хуудсан дээрээс та Сүмийн ерөнхий албан тушаалтнаар үйлчилдэг хоёр хүн өөр өөрсдийн амьдралд санваарын хүчийг хэрхэн харж байсан талаар уншиж болно. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хэн хэнд хүртээлтэй энэхүү санваарын хүч дэлхийд Бурханы ажлыг үргэлжлүүлэн хийх боломж олгодог.

Нас, хүйс, арьсны өнгө, бусад нөхцөл байдлаас үл хамааран бид бүгдээрээ бурханлаг өв, чадавхтай Бурханы хүүхдүүд билээ.

Хүндэтгэсэн,

Ерөнхийлөгч Жой Д.Жонс

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч