2019
Өсвөр үеийнхэнд зориулав
2019 оны 4-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Nyame S.

Анх ахлах сургуульд ороход надад нэг асуудал тулгардаг байв. Тэр юу гэвэл, шинэ сэдэв үзэж эхлэхэд би сайн ойлгодоггүй байсан юм. Нэг орой би Тэнгэрлэг Эцэгт хандан, ойлгодог болж энэ асуудлыг шийдвэрлэхэд надад туслахыг гуйн залбирлаа. Би итгэлтэй байсан ба илүү сайн ойлгодог болж чадсан юм. Тэр үеэс хойш залбирал, итгэл хоёр сургууль дээр болон хаана ч явсан миний хийх ёстой зүйлсийн жагсаалтад орох болсон. Хөвгүүдийн сургуулийн сурагчид зарим зохисгүй зүйлийг хийдэг тул надад хэцүү байдаг. Ийм тохиолдолд аав, ээжийн маань “Ариун Сүнсийг үргээх зүйл битгий хийгээрэй” гэсэн үгс санаанд орж ирдэг. Надад Ариун Сүнсийг сонсдог байхыг үргэлж сануулдаг ээждээ би талархдаг. Зөв зүйлийг хийхэд Бурхан биднийг адисалдаг.

Ниамэ С., 16 настай, Гана