2019
Христийн амилсны баярын тухай түүх
2019 оны 4-р сар


Судрын түүхүүд

Христийн амилсны баярын тухай түүх

Зураг
The Story of Easter
Зураг
The Story of Easter 2
Зураг
The Story of Easter 3

Есүс найзууддаа хайртай байв. Тэр тэдний хөлийг угаасан юм. Дараа нь Тэр ариун ёслолыг тэдэнд түгээв. Тэр тэдэнд Өөрийг нь дурсан санаж мөн бие биенээ хайрла хэмээн хэлсэн.

Дараа нь Есүс цэцэрлэг рүү очиж, бид бүгдийн төлөө залбирсан юм. Тэр мөн бидний өвчин, нүглийн маань зовлон шаналлыг мэдрэв.

Уурлан хорссон хүмүүс Есүсийг авч явжээ. Тэд Түүнийг зовоосон ба Тэрээр загалмай дээр нас барсан юм. Найзууд нь Түүний биеийг хадан булшинд тавьсан.

Гурван хоногийн дараа найзууд нь эргэж иртэл булш хоосон байв. Тэнгэр элчүүд “Тэр амилсан” хэмээн тэдэнд хэлжээ. Есүс амилсан байлаа! Есүсийн ачаар бид ч бас нас барсныхаа дараа дахин амьдрах болно.

Есүс надад хайртай. Би Түүнийг дурсан санаж, Христийн амилсны баярыг онцгой болгож чадна. ●