2019
Бурхан намайг удирдан залдаг уу?
2019 оны 4-р сар


Залуучуудад зориулав

Бурхан намайг удирдан залдаг уу?

Зураг
young adult standing by train

Бидний амьдрал ямар ажил мэргэжил эрхлэх, хэнтэй гэрлэх, хаашаа сургуульд явах гэх мэт том том асуудлаар дүүрэн байдаг. Мөн амьдрал маань цагаа хэрхэн зөв ашиглах, сургаалыг ойлгох гэж хичээх, зовлон бэрхшээл дунд амар амгаланг олох гэх мэт өдөр тутмын асуудлаар дүүрсэн байдаг. Энэ бүгдэд бид хувийн илчлэлт авах хэрэгтэй. Гэхдээ үүнийг заримдаа хэрхэн хүлээн авах, хүлээн авсныхаа дараа хэрхэн ялган танихад хэцүү байж болно. Бид хариултаа авахгүй эсвэл ялган таньж чадахгүй байвал “Энэ нь Сүнс байсан уу эсвэл миний өөрийн бодол байсан уу?,” “Яагаад би үүнийг хий гэсэн сүнсний өдөөлтийг мэдэрсэн ч бүтэлгүйтсэн бэ?,” “Яагаад надад Бурхан миний залбирлыг хариулахгүй байгаа юм шиг санагддаг вэ?” гэх мэт бодол орж ирдэг.

Аз болоход “Шийдвэр гаргах нь: Сонгох эрх ба илчлэлт” (44-р хуудас) гэх нийтлэлд Эрин амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн шийдвэрийг гаргахад хүлээн авсан хувийн илчлэлтийнхээ тухай түүхийг хуваалцсан. Бурхан биднийг удирдан залахыг хүсдэг ч бидэнд өөрсдийн сонгох эрх дээр тулгуурлан сайн сонголт хийж сурахад туслахыг мөн адил хүсдэг.

Ариун Сүнс хэрхэн тантай хувь хүний тань хувьд хандаж ярьдаг талаар сурах нь илчлэлт хүлээн авч, ялган таних өөр нэгэн амин чухал хэсэг юм. Энэ нь бидний хүн нэг бүрийн хувьд өөр өөр байж болно. 48-р хуудсан дээр олон залуучууд хэрхэн илчлэлт хүлээн авдаг талаараа хуваалцсан.

Зөвхөн дижитал хэлбэрээр гардаг нийтлэлд, хувийн илчлэлт авахын тулд “Сүнслэг булчингаа хөгжүүлэх” шаардлагатай гэдгийг Аспэн тайлбарлажээ.

Ирээдүйн талаар бодох нь хүнд хэцүү, тэр ч бүү хэл аймшигтай санагдаж магадгүй. Ялангуяа залуучуудын хувьд ийм байх нь олонтоо. Гэхдээ өмнө нь хэрхэн Бурхан миний амьдралыг удирдан залж байсан гэдгийг санах нь надад урагш явж, үйлдэж мөн уг замаар явж байх явцад Тэрээр надад хэрэгтэй удирдамжийг үргэлжлүүлэн өгнө гэдэгт итгэж найдахад урамшуулдаг.

Хүндэтгэсэн,

Кэйти Сью Эмблий