2015
Бүхий л бие сэтгэлээрээ үйлчлэх нь
нэгдүгээр 2015


Бүхий л бие сэтгэлээрээ үйлчлэх нь

Зураг
Official portrait of Bonnie Lee Green Oscarson, Carol Louise Foley McConkie, and Evelyn Neill Foote Marriott, the Young Women general presidency, 2013. Sustained at the April 2013 general conference.

Бид 2015 оны Мючелийн урианаас Бурханд үйлчлэх нь эрхэм ариун онцгой боломж гэдгийг сурсан билээ. Энэ жил бидний хүн нэг бүр илүү их үүрэг амлалттайгаар, Аврагчийн заасан арга замаар—бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэхэд суралцана гэж бид найдаж байна. Бид үүнийг хэрхэн хийх вэ? Энд хэдэн санаа дурдав.

Эхлээд бид бүх зүрх сэтгэлээрээ үйлчилдэг. Бид үүнийг Бурханд үйлчлэх та нарын үйлчлэл Түүнийг болон Түүний хүүхдүүдийг хайрлах та нарын хайраар өдөөгдөх ёстой гэж ойлгодог. “Их Эзэнийг хайрлах бидний хайр нь бусдыг энэрэх, шаардагдах цаг хугацаа, өөрсдийн сонирхдог зүйлсийг хөөцөлдөх болон эн тэргүүнд анхаарах ёстой зүйлсийн дэс дараа зэргийг зохицуулах болно.”1 Та нар Их Эзэний зарлигуудыг сахиснаар Түүнийг хайрлах хайраа харуулдаг (С ба Г 42:29-ийг үзнэ үү). Та нар гэр орондоо үйлчилснээр гэр бүлээ хүчирхэгжүүлдэг. Та нар дуудлагаа эрхэмлэн биелүүлж, найз хэрэгтэй байгаа хүмүүс дээр хүрч очдог. Та нар гэр бүлийн нэрсээ авч, ариун сүм рүү орохоор эрж хайдаг.

Хоёрдугаарт, бид бүх хүчин чадлаараа үйлчилдэг. Мөн бидэнд биеийн хүчний хөдөлмөр, хичээнгүй зүтгэл шаардагддаг. Номлолын ажил нь хүч чадал болон тэсвэр тэвчээр шаарддаг. Та нар “өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтэйд очиж мөн сүнсийг нь мөн биеийг нь ч аль алиныг нь асрах” (Мозая 4:26) гэх мэт бусдын хэрэгцээнд анхаарал тавьж чадлаараа үйлчилдэг.

Дараа нь, бид бүх оюунаараа үйлчилдэг. Та нарын бодол Аврагчид төвлөрсөн, цэвэр ариун байх ёстой. Та нар Түүнийг үргэлж санахаар гэрээнд орсон билээ. Та нар судар судалж, залбирснаар Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж чадна. Бодол санаа, үг яриа, үйлдлүүдээ та нар Их Эзэний оюун болон хүсэлтэй нийцүүлсэн үед бусдын хэрэгцээг ялган таньж, зөв зохистой байж, үйлчлэхэд бэлэн болно.

Эцэст нь, бид Бурханд бүх хүчин чадлаараа үйлчилдэг. Хүч чадлыг олж авах нэг арга зам нь Аврагчийн Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх явдал юм. Түүний зарлигуудад дуулгавартай байснаараа та нар наманчилж, өөрсдийгөө нүглээс цэвэрлэж чадна. Та нар Их Эзэний хүчээр үйлчилснээр Аврагчийн боломж олгогч хүчийг мэдэрч, гайхамшгуудыг гэрчлэх болно (Алма 26:12-ыг үзнэ үү).

Та нар Бурханд чин сэтгэлээсээ үйлчлэх үед Тэр та нарыг нүглээс цэвэршигдэж, Түүний өмнө зогсон Түүний алдар сууг хүлээн авахад бэлтгэгдэнэ гэж амладаг.

Эшлэл

  1. Эзра Тафт Бэнсон, “The Great Commandment—Love the Lord,” Ensign,1988 оны 5-р сар, 4.