2015
Төлөөлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар зөвлөж байна
нэгдүгээр 2015


Төлөөлөгч олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар зөвлөж байна

Зураг
Screen shot of Elder Bednar speaking at CES Devo

“Би та нарыг яг энэ өдөр, энэ газраас эхлэн зөв шударга, үнэнээр дүүрэн, бодит, сургамжтай бөгөөд магтууштай захиасаар дэлхийг дүүргэхэд, чухамдаа үер мэт дэлхийг бүрхэхэд уриалан дуудаж байна” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар 2014 оны 8 сарын 19-нд Бригам Янгийн Их Сургуулийн Боловсролын долоо хоног дээр үг хэлэхдээ хэлсэн юм.

Тэрээр мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан үнэнийг түгээх талаар онцлон хэлсэн үгэндээ “Бид түргэн өсөж, дараа нь гялс урсан алга болох зурвасхан үерт оролцогсод бүү байгаасай хэмээн би залбирч байна” гэлээ. Ахлагч Бэднар бидний цаг үеийг “авралын ажлыг хөнгөвчлөн, хурдасгасан шинэ нээлт ба бүтээлүүдийн гайхалтай хөгжил дэвшлээр” адислагдсан “дэлхийн түүхийн онцгой улирал” хэмээн нэрлэсэн юм.

“Дэлхий дахинаа үйлчилж буй номлогчдын ойролцоогоор 40 хувь нь удахгүй электрон төхөөрөмжүүдийг хөрвөгдөх, идэвхтэй үлдээх мөн эргэн идэвхжүүлэх ажлын багаж хэрэгсэл болгон ашиглах болно” гэлээ. “Бид бүхэн мөн техник технологи хэрхэн гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажлыг, мөн хувиараа болон гэр бүлээрээ сэргээгдсэн сайн мэдээг судлах явцыг хурдасгаж, гайхалтай арга замаар дэлхий ертөнцийн талаар суралцах, судлах, танин мэдэх боломжийг бидэнд олгож байгааг харж байгаа гэдэгт итгэлтэй байна.”

Тэрээр мөн саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хичээл зүтгэл гарган ашигласнаар Христийн амилсны баярт зориулан Сүмийн бүтээсэн Түүний учир видео бичлэгийг 191 улс орон, газарт таван сая гаруй удаа үзсэн мөн #didyouthinktopray (#чизалбирахыгбодовуу) гэсэн шошго залбирах хэрэгцээний талаар 40000 сэтгэгдэл цуглуулсан тухай онцлон тэмдэглэв.

Эдгээр болоод бусад хүчин чармайлт нь “ердөө л жижигхэн урсгал” хэмээн тэрээр хэлсэн бөгөөд “урсгалыг үер болгон өөрчлөхөд туслахыг” хожмын үеийн гэгээнтнүүдээс хүслээ. Тэрээр мөн олон нийтийн мэдээг ашиглах талаар хэлэхдээ:

  • “Бид өөрсдийгөө дөвийлгөж, хэтрүүлэн, худлаа чимэглэж, байгаагаасаа өөр нэгний дүрд орж тоглох ёсгүй. Бидний хуваалцаж буй зүйлс үнэнийг илэрхийлсэн, мөн бүтээлч байх ёстой.”

  • “Бидний захиас маргаан, мэтгэлцээн, зэмлэл юм уу доромжлолын оронд сургамжтай, урам зориг өгсөн байхыг эрэлхийлэх ёстой.”

  • “Зоригтой, тууштай бай. Гэхдээ өөрсдийн итгэлийг хамгаалахдаа бусдад дарамт болохгүй байж, маргаанаас зайлсхий. Дагалдагчийн хувьд бидний зорилго бол олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний гэрэл ба үнэнийг харуулахад ашиглах ёстой.”

  • “Техник технологийг зохисгүй ашигласнаар дэндүү их цагийг дэмий үрж, асар олон нөхөрлөлийг эвдэж эсвэл сүйтгэж, мөн зөв шударгын үнэт замналуудыг тасдан хаяж магадгүй юм. Хэдийгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөв ашигладаг байсан ч гэсэн бидний цаг зав, хүч чадал, нөөц боломжуудыг илүү сайн бөгөөд хамгийн сайнаар ашиглах байдлыг маань орлон, ноёрхох боломжийг бид олгох ёсгүй.”

  • “Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэргэжилтэн, эсвэл хэт шүтэгчид болох хэрэггүй. Мөн бид сайтар боловсруулсан захиасуудыг оруулан, нийтлэхэд замбараагүй их цаг хугацааг зарцуулах хэрэггүй” гэлээ.