2015
Их Эзэн намайг өршөөсөн эсэхийг би хэрхэн мэдэх вэ?
нэгдүгээр 2015


Биднийг дахин уулзтал

Их Эзэн намайг өршөөсөн эсэхийг би хэрхэн мэдэх вэ?

“Stand Ye in Holy Places” хэлсэн үгээс авав, Ensign, 1973 оны 7-р сар, 122.

Хэн нэгэн энэ асуултыг асууж, тан дээр ирвэл та юу гэж хариулах вэ?

Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч [Марион Ж.] Ромни [1897–1988] бид хоёр миний оффист сууж байв. Хаалга онгойлгож, шаналсан царайтай ч нүдэнд дулаахан нэг залуу орж ирлээ. Тэр “Ах нар аа, би маргааш анх удаа ариун сүм явах гэж байна. Би өмнө нь алдаа гаргаж байсан. Тэгээд бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр дээр очиж, бүгдийг нь ярьсан. Наманчилж, тэр алдаануудаа дахин давтаагүй хэсэг хугацаа өнгөрсөн учир тэд одоо намайг ариун сүм явахад бэлэн болсон гэж үзэж байгаа юм. Гэвч ах нар аа, энэ хангалттай биш байна. Их Эзэн намайг уучилсан эсэхийг би хэрхэн мэдэх вэ? Би үүнийг л мэдмээр байна” гэж хэлэв.

Зураг
Nephites gathered to listen to King Benjamin.

Хэн нэгэн энэ асуултыг асууж, тан дээр ирвэл та юу гэж хариулах вэ? Бид хэсэг зуур тунгаан бодоод, Мозаягийн номон дээрх хаан Бенжамины хэлсэн үгийг санасан юм. Тэнд баптисм хүртэхийг хүссэн хэсэг хүмүүс байсан бөгөөд тэд өөрсдийн эгэл байдлыг олж харснаа хэлжээ.

“Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч. …

“… тэд эдгээр үгсийг ярьсны дараа Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, улмаар тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир, мөн тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв” (Мозая 4:2–3).

Хариулт нь үүнд л байлаа!

“Та хэн ч байсан, мөн хаана ч байсан нүглээ наманчлахын тулд чадах бүхнээ хийж, хамгийн сайнаараа өөрчлөгдөн, төлөөсөө төлсөн бол; хэрэв энэ нь таны сүмийн гишүүнчлэлд нөлөөлөх ямар нэгэн зүйл байгаад, мөн та зохих эрх мэдэлтэнтэй уулзсан бол Их Эзэн таныг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар та баттай хариулт авахыг хүсэх болно. Та бодол эргэцүүлэлдээ ухамсрын амар амгаланг эрэлхийлж мөн үүнийгээ олсон бол, энэхүү тэмдгээр Их Эзэн таны наманчлалыг хүлээн авсныг мэдэж болно. Сатан таныг өөрөөр бодуулахыг хүсдэг бөгөөд тэр нэгэнт алдаа гаргасан бол буцах боломжгүй гэж таныг ятгахыг хүсдэг. Энэ бол агуу худал хуурмагуудын нэг юм. Өршөөлийн гайхамшиг нь муу үйлүүдээсээ эргэж, дахин үйлдээгүй бүх хүнд боломжтой билээ.