2011
Иосеф Ахтай танилцана уу
2011 оны Арванхоёрдугаар сар


Иосеф Ахтай танилц

Иосеф Смит бол хожмын өдрүүдийн анхны бошиглогч байсныг та нар мэдэх ч тэрбээр инээх дуртай, бас хүмүүсийг инээлгэх дуртай байсныг, бас эхнэр Эммагийнхаа хамт ихэр хүүхэд өргөж авсныг мэдэх үү? Бошиглогч Иосефын тухай та нарын мэдэхгүй байж болох бусад зарим зүйлийн тухай доор өгүүлье:

  • Бага Иосеф Смит 1805 оны арванхоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Вермонтын Шаронд төржээ. Аавынх нь нэрийг түүнд өгсөн аж. Иосефын ах, дүү нарыг насных нь дарааллаар нэрлэвэл: Альвин, Хайрум, Софрония, Самуел Харрисон, Эфраим, Виллям, Катерин, Дон Карлос, Люси нар болно.

  • Иосеф долоотой байхдаа гэдэсний хижгээр өвчилжээ. Тэр гэдэсний хижгээсээ эдгэрсэн ч, зүүн хөлөндөө халдвартай үлдсэн гэнэ. Мэдээ алдуулах ямар ч ямар ч эм хэрэглэлгүйгээр түүний биенээс есөн ширхэг ясыг авсан гэнэ. Тэрээр амьдралынхаа үлдсэн хугацаанд үл мэдэг доголж явдаг байжээ.1

  • Иосеф анх удаа чангаар залбирч, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харахдаа 14-тэй байлаа (Иoсеф Смит—Түүх 1:17-г үз).

  • Ах Альвин нь Иосефыг 17-той байхад нас баржээ. Бараг 13 жилийн дараа Иосеф Альвиныг селестиел хаант улсын тухай үзэгдэлд харсан ажээ (С ба Г 137:5–7-г үз).

  • Эммагийн аав Айзик Хейл Иосефт дургүй байсан бөгөөд тэдний гэрлэлтийг дэмждэггүй байжээ. Иосеф, Эмма хоёр оргохоор шийдэж, тэгээд 1827 оны 1-р сарын 18-нд гэрлэсэн гэнэ.2

  • Эмма, Иосеф хоёр гэрлээд 17 жил болж, 11 хүүхэдтэй болсны 6 нь бага насандаа энджээ.

  • 1832 онд танхайрагч бүлгийнхэн түүнийг зодох үеэр нэг шүд нь булгарч унасан учир Иосеф тультарч ярьдаг болов.3

  • Иосеф тоглох дуртай байв. Тэр бөмбөг, бөх, цасан бөмбөлгөөр шидэлцэх, загасчлах, саваа татах зэрэг тоглоомуудад дуртай байжээ.4

  • Эхэн үеийн нэгэн Хожмын Үеийн Гэгээнтэн Иосефын дуу “Тэнгэрийн аянгатай” адилхан байсан хэмээн дүрсэлжээ.5

  • Иосеф хүч чадал ихтэй, 190 см орчим өндөр, 91 кг жинтэй байлаа.6

  • Иосеф зөвхөн Сүмийн Ерөнхийлөгч байсан төдийгүй, Нэгдсэн Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байжээ.7

  • Иосефыг алагдсаны дараа тэр үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч байсан Жон Тейлор (1808–87) түүний тухай, “Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм” (С ба Г 135:3) гэж бичжээ.

Эшлэл

  1. Presidents of the Church (Church Educational System student manual, 2003), 3–4-ийг үз.

  2. JosephSmith.net-ээс “Life of the Prophet: Joseph and Emma”-г үзнэ үү.

  3. JosephSmith.net-ээс “Life of the Prophet: Friend of Man”-ыг үз.

  4. Aлександр Л.Боф, “Joseph Smith’s Athletic Nature,” Joseph Smith: The Prophet, the Man–ыг үз, хянан тохиолдуулсан Сюзан Ийстон Блак, Бага Чарльз Д. Тейт. (1993), 137.

  5. Жoзеф Л.Робинзон, “Life of the Prophet: Teacher of God’s Truth,” JosephSmith.net.

  6. Боф, “Joseph Smith’s Athletic Nature,” 138–39ийг үз.

  7. JosephSmith.net-ээс “Life of the Prophet: Leading with Love”-ыг үз.

Иoсеф Смит, Дий Жей Бооден; Иoсеф смит ба Наувугийн залуучууд, Дел Парсон © IRI