2011
Христийн Мэндэлсний Баярын нэгэн сүлд мод
2011 оны Арванхоёрдугаар сар


Христийн Мэндэлсний Баярын өөр нэгэн сүлд мод

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц” (Maтай 11:29).

  1. Христийн Мэндэлсний Баяр болох гээд Карлосын хөл нь газарт хүрэхгүй баярлана. Энэ жил гэр орон нь нэг л өөр байлаа. Том сүлд модыг гялалзсан ногоон цаасаар хийж хаалганд бэхэлсэн байлаа.

    Ээж ээ, сүлд модыг яагаад хаалганд бэхэлсэн юм бэ?

    Энэ жилийн Христийн Мэндэлсний Баярыг арай өөр хийх гэсэн юм.

  2. Тэр өөр юм нь юу байх юм бол гэж Карлос боджээ. Эгч Арасели, бяцхан эрэгтэй дүү Диего нь бас гайхсан гэнэ.

  3. Эдгээр цаасан чимэглэлүүдийг би сүлд модондоо зориулж хийсэн юм. Бид Есүс Христийн тухай ямар нэг зүйлийг өдөр бүр цаасан чимэглэл дээр бичиж, сүлд модон дээр тавьдаг байлаа. Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш сүлд модыг цаасан чимэглэл бүхэлд нь бүрхсэн байх болно!

  4. Карлост энэ санаа тун их таалагдав. Арасели цаасан чимэглэлүүдрүү очиж, улаан өнгийн харандаа шүүрэн авлаа.

    Есүс баптисм хүртэв.

  5. Энэ цаасан чимэглэл тун догь болжээ. Есүс олон гайхамшиг үйлдсэн тухай би бичиж болох уу?

    Тэгвэл ч ёстой мундаг болно доо. Та хоёр үнэхээр хосгүй санаа сэджээ!

  6. Орой бүр хоолны дараа Арасели, Карлос хоёр өөр нэг цаасан чимэглэл хийж, сүлд модон дээрээ тавилаа. Диего Есүст хайртай гэдгээ хэлж тэдэнд туслав.

  7. Өөр санаануудын тухай бодох нь хэцүү байсан болохоор тэд судраас харав. Есүсийн тухай маш олон шүлэг байдгийг Карлос мэддэггүй байжээ!

  8. Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш тэднийхэн гэрээрээ олон дуу дуулж, сүлд модон дээрх цаасан чимэглэлүүдийг уншив. Карлос Есүсийн тухай өдий их зүйлийг мэдсэндээ баяртай байлаа. Тэрээр энэ жилийн Христийн Мэндэлсний Баярт бэлэн болсноо мэдлээ.

Зураг чимэглэлийг Скотт Пек