2011
Мэдээгээр
2011 оны Арванхоёрдугаар сар


Мэдээгээр

Ахмад номлогчдын үйлчлэлийн журамд өөрчлөлт оров

Хосуудыг бүрэн цагийн номлолд үйлчлэхийг дэмжих мөн тэдний номлолын туршлагыг сайжруулах зорилгоор саяхан Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын Чуулгаас номлогч гэр бүлийн хосуудын номлолд үйлчлэх бодлогод өөрчлөлт оруулан батлав.

2011 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн гэр бүлийн хос номлогчид 6, 12, 18, 23 сараар үйлчилж болно. Түүнээс гадна, орон сууцны сарын хөлсний дээд хязгаар 1400 ам. доллар байхаар тогтоов. Хосууд хоол хүнс болон хувийн бусад зардлаа өөрсдөө гаргана.

Өнгөрсөн үед хосууд гадаад оронд доод тал нь 18 сарын хугацаатай үйлчилдэг байсан бол одоо гадаад оронд 18 сараас доошгүй хугацаагаар үйлчлэхийг хүсч буй хүмүүс номлол хийх газартаа очих болон тэндээс эргэж ирэх тээврийн зардлаа өөрсдөө төлнө.

Ахмад гэр бүлийн хосын номлолын талаарх асуултаа seniormissionaryservices@ldschurch.org.хаягаар ирүүлж болно.

Иерусалим цогцолбор кинотеатр онцгойлон адислагдав

Сайн мэдээний сэдэвтэй кинонуудыг үзүүлж байх Иерусалим цогцолбор кинотеатрыг Сүм барьж, онцгойлон адисалжээ. Эдүгээ уг цогцолбор кинотеатрыг кино тавьж үзүүлэхэд ашиглаж байна. Есүс Христ болон Төлөөлөгчдийн амьдралаас чухал хэсгүүдийг дүрсэлсэн цуврал видео—Шинэ Гэрээний Судрын Номын Сан төслийг хэрэгжүүлэхэд уг кинотеатрыг анх удаа ашигласан ажээ.

Энэхүү цогцолбор АНУ-ын Юта дахь Кино Зургийн Өмнөд Студийн Гошенд, Солт Лейк хот дахь Сүмийн удирдах газраас өмнө зүгт 97 км-т оршдог. Энэ бол Иерусалимын хуулбар биш, харин тус хот дахь чухал газруудыг дахин бүтээсэн юм.

Эргэн тойрны газар нь Иерусалимын газарзүйтэй төстэй толгод, хээр тал, хуш модтой төгөл, элсэн манхан, горхиудтай учраас жижигхэн хот Гошеныг сонгосон ажээ. Ойролцоох Юта нуур Галилын тэнгисийг төлөөлөх болно.

Зарим тохиолдолд, кинотеатрт багтах боломжгүй зүйлийг компьютерт оруулж, графикаар дүрслэн үзүүлэх болно.

Сүм онлайнаа олон хэлээр өргөжүүлэв

LDS.org олон хэлээр өргөжив. Саяхан 48 шинэ хэлний хуудас (home pages) Сүмийн албан ёсны вэбсайтад нэмэгдлээ. “Languages” хаяг доорх аль нэг хэлэн дээр дарж, LDS.org-ийн аль ч хуудасны баруун дээд өнцөгт холболт хийснээр вэбсайтад орогч нь тухайн хэлээр онлайнд байгаа Сүмийн материалуудыг үзэж болно.

LDS.org-ийн өөр өөр хэсгүүд эцэстээ 10-15 хэлээр тавигдана. Тэр үед хэлнүүдийн хуудсыг цаашид ашиглахгүй болно. (Жишээ нь, англи, франц, герман, итали, португаль, испани хэлээр LDS.org-т маш их материал байгаа учраас эдгээр хэлний хуудас байхгүй болно.)

Сэтгүүлүүд болон LDS.org-аас орчуулсан материал дээр ажилладаг Сүмийн ажилтнууд бас зөөврийн төхөөрөмжүүдийг ашиглаж болно.

Ютагийн Гошен дахь шинэ цогцолбор кинотеатрыг Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн Есүс Христийн амьдралын үйл явдлуудыг дэлгэцнээ харуулахад ашиглах болно.

© IRI