2011
Сүм бүх видео тоглоомыг эсэргүүцдэг үү эсвэл харгислалыг өөгшүүлсэн видеог хориглодог уу?
2011 оны долдугаар сар


Сүм бүх видео тоглоомыг эсэргүүцдэг үү эсвэл харгислалыг өөгшүүлсэн видеог эсэргүүцдэг үү?

Цэвэр бөгөөд сэтгэлгээг хөгжүүлдэг, хөгжилтэй видео тоглоом олон байдаг. Зарим видео тоглоомыг олон нийтийн үйл ажиллагаанд ашиглаж болно. Сүм видео тоглоомуудыг эсэргүүцдэггүй. Харин видео тоглоомуудыг сонгох болон тоглох цагийн тооны хувьд ухаалаг байхыг залуучуудад уриалдаг. Цаг заваа ухаалгаар ашиглахыг бидэнд зарлиг болгосон шүү дээ (С ба Г 60:13-ыг үз). Ямар нэгэн зүйл зөвхөн цэвэр, хөгжилтэй байснаар үнэ цэнэтэй байдаггүй.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард “Сүнсний хүч чадлыг Сатан … сулруулдаг нэг арга зам бол ач холбогдол багатай зүйлсийг хийхэд хамаг цагаа үрэхэд чамайг хөхүүлэн дэмждэг явдал мөн” гэж тайлбарлажээ. Зурагт, видео олон цагаар үзэж эсвэл үдшээс үүр цайтал видео тоглоом тоглож суух зэргийн талаар би ярьж байна л даа (“Be Strong in the Lord,” Ensign, 2004 оны 7-р сар, 13).

Видео тоглоом тоглоход зориулах цагаа Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн жишгүүдэд нийцүүлэн чанд баримтлах нь хамгийн зөв болно. Видео тоглуулагчийн хяналтын товчлуурыг эсвэл компьютерээ унтрааж өөр зүйл хийх тэвчээртэй бай. Биеийн тамирын дасгал хийх, сайн мэдээг судлах, хичээлээ давтах, гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх зэрэг ашиг тустай үйл ажиллагаануудаас өөрийг чинь хөндийрүүлэх боломжийг видео тоглоомонд бүү олго.