2011
Гэртээ харих зам
2011 оны долдугаар сар


Гэртээ харих зам

2010 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Зураг
President Henry B. Eyring

Хайраар дүүрэн бидний Тэнгэрлэг Эцэг бүх сүнсэн хүүхдүүдээ Өөртэйгөө дахин хамт амьдрахаар гэртээ эргэж ирэхийг хүсэн хүлээж байдаг. Тэрбээр бидний буцаж очих замыг найдвартай болгохын тулд Өөрийн Хүү, Есүс Христийг илгээсэн билээ. Мөн хүүхдүүддээ туслахын тулд хөтчүүд болон аврагчдыг замынх нь дагуу байрлуулсан юм. Эцэг эхчүүд, ах эгч, өвөө эмээ нар, авга, нагацууд бол хүчирхэг хөтчүүд, аврагчид юм.

Хүүхдийн Хэсгийн ажилтнууд хүүхдүүдийг удирдахад мөн л тусалдаг. Нэгэн залуухан эмэгтэй Зөвийг Сонго уриаг бий болгоход тусалсан Хүүхдийн Хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байжээ. Тэр эмэгтэй бараг 90 настай болтлоо тойргийнхоо Хүүхдийн Хэсэгт үйлчилжээ. Бяцхан хүүхдүүд өөрсдийг нь хайрладаг түүний хайрыг мэдэрдэг байж. Хамгийн чухал нь түүний үлгэр жишээний ачаар хүүхдүүд Ариун Сүнсийг мэдэрч, таньдаг болсон ажээ.

Нэг үдээс хойш манай эхнэр ууган хүүгээ түүнийг уншиж сургаж байсан эмэгтэйн гэр уруу хүргэж өгсөн юм. Би ажлаасаа гэртээ харих замдаа түүнийг авах ёстой байлаа.

Хүүгийн хичээл бидний бодсоноос эрт дууссан байв. Хүү маань гэртээ харих замаа мэднэ гэдэгт итгэлтэй байж. Тиймээс гараад алхжээ. Түүнийг 800 м орчим яваад байтал харанхуй болж эхэлсэн аж. Гэртээ хүрэх яагаа ч үгүй байлаа.

Хажуугаар нь цувран өнгөрөх машинуудын гэрэл нулимс цийлэгнэсэн нүдэнд бүрэлзэнэ. Тусламж хэрэгтэй болсныг хүү ухаарчээ. Тиймээс тэр замаас гарч, өвдөг сөгдөн залбирах газар олов.

Бутны цаанаас түүнийг чиглэн ирж яваа чимээ сонсогдож гэнэ. Хоёр залуу түүний уйлж байгааг сонссон аж. “Бид чамд туслах уу?” гэж хоёр залуу асуусан гэнэ. Хүү маань төөрснөө хэлээд гэртээ харих гэсэн юм гэжээ. Гэрийнхээ утас, хаягийг мэдэх үү гэж тэд асуужээ. Манай хүү мэдэхгүй гэж. Тэд түүнийг зэргэлдээх амьдардаг газартаа аваачжээ. Хоёр залуу утасны лавлахаас манай гэр бүлийн нэрийг олсон байлаа.

Тэднийг утасдахад би хүүгээ очиж авахаар яаран гарахдаа гэртээ харих замд нь хүүд минь тусалсан сайн санаат хүмүүст баярлан талархаж байлаа. Төөрсөн үед нь түүнд тусалсан итгэлийн залбирлыг хүү минь заалгасанд би үргэлж баярлан талархах болно.

Их Эзэн та нарыг болон Бурханы хүүхэд нэг бүрийг хайрладгийг би гэрчилж байна. Та бүхэн Есүс Христийн энэхүү үнэн Сүмийн сүнслэг нөлөө бүхий удирдамжийг дагасан үед Тэнгэрлэг Эцэг болон Аврагчтай хамт амьдрахаар гэртээ аюулгүйгээр эргэн очиж чадна. ◼

Зураг чимэглэлийг Женнифер Толман; гэрэл зургийг Роберт Кейси