2011
ДЭЛХИЙ ДАХИНД
2011 оны долдугаар сар


Дэлхий дахинд

Teachings of the Living Prophets-ийг шинэчлэн хэвлэв

Сүмийн Боловсролын Систем Teachings of the Living Prophets шинэ гарын авлагыг өнгөтөөр хэвлэн гаргав. Шинэ гарын авлага нь өнөө үеийн бошиглогчдын ач холбогдолд онцгой анхаарал хандуулж, Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын үүрэг, Тэргүүн Зөвлөлийн залгамж холбоог тайлбарлажээ.

Гарын авлагыг store.lds.org-аас худалдаж авах буюу Нэгдсэн Улс даяарх хангамжийн төвүүдээс авч болно. Гарын авлагыг англи, испани хэлээр гаргасан бөгөөд бусад хэлүүдээр орчуулагдаж байна.

Сүм олон төрлийн шашны тоглолт зохион байгуулав

Олон өөр сүмийн дуу, бүжиг, судар, залбирлыг харуулсан дуу хөгжмийн тоглолт 2011 оны 2-р сарын 20-ны ням гарагт Ариун Сүмийн Талбай дахь Табернеклд болов.

Орон нутгийн синагог, цуглааны байрууд, Хинди шашны сүм хийдүүд болон бусад газруудад ням гарагийн концертоос өмнө олон үйл ажиллагаа болж, Юта дахь олон өөр шашны уламжлалыг харуулав.

Олон төрлийн шашны дуу хөгжмийн тоглолт 2002 оны Олимпоос эхлэлтэй бөгөөд жил бүрийн хоёрдугаар сард болдог ажээ.

© 2007 IRI.