2011
Санваар бол Бурханы нэрээр үйлдэх эрх мэдэл
2011 оны зургадугаар сар


Бид юунд итгэдэг вэ?

Санваар бол Бурханы нэрээр үйлдэх эрх мэдэл

Тэнгэр дэх бидний Эцэг газар, тэнгэрийг захирдаг. Энэхүү хүчээр орчлон төгс эмх цэгцтэйгээр оршин тогтнодог. Тэрбээр дэлхий дээрх Сүмээ удирдахын тулд Өөрийн хүч, эрх мэдлийн зарим хэсгийг зохистой Сүмийн гишүүн эрэгтэйчүүдэд итгэмжлэн олгосон юм. Энэхүү итгэмжлэн олгогдсон эрх мэдлийг санваар гэдэг. Есүс Христ Өөрийн төлөөлөгчдөд Түүний нэрээр үйлдэх эрх мэдлийг шилжүүлж өгсөн загварыг бид Шинэ Гэрээнээс мэддэг билээ (Maтай 16:19-ийг үз).

Энэ бол Бурханы удирдлагын загвар. Энэ загвар өнөөдөр дэлхий дээр үйлчилж байна. Энэхүү санваарыг эзэмшигчдэд Түүний Сүмийг удирдах, авралд шаардлагатай ариун ёслолууд, тухайлбал: баптисм, гишүүний баталгаа, ариун ёслолыг адислах болон ариун сүмийн гэрлэлтийг гүйцэтгэхэд Бурханы нэрээр үйлдэх эрх мэдэл олгогдсон юм. Итгэлтэй Хожмын Үеийн Гэгээнтэн эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бүрд санваарын ёслолууд хэрэгтэй бөгөөд тэд эдгээр ёслолуудыг хүлээн авснаараа адислагддаг.

Санваарын албан тушаалууд

Санваар нь Мелкизедек, Аароны гэж хоёр хуваагддаг. Мелкизедек санваар нь Аароны санваараас илүү эрх мэдэлтэй.

Энэ хоёр санваар өөр өөрийн албан тушаал, үүрэг хариуцлагуудтай. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист, бишоп юм. Мелкизедек санваарын албан тушаалууд нь ахлагч, дээд прист, патриарх, Дал, Төлөөлөгч юм. Эдгээр албан тушаалтай хүмүүс чуулга, бүлгүүд болон зохион байгуулагддаг. Албан тушаал бүр нь гүйцэтгэх үүргүүдтэй.

Санваарын түлхүүрүүд

Түлхүүр гэдэг нэр томьёо нь Сүмийн нэгжүүд буюу эрх мэдлийн хүрээг тэргүүлэх эрх мэдлийг хэлдэг. Жишээ нь: Гадас, тойргуудад зөвхөн гадасны ерөнхийлөгч, бишоп, чуулгуудын ерөнхийлөгч л санваарын түлхүүрийг эзэмшдэг. Түлхүүрүүдийг олгох эрх мэдэл олгогдсон санваартан гар тавилтаар тэдгээрийг олгодог.

  • Мелкизедек санваартны ерөнхийлөгчид ерөнхийлөгчийн зөвлөлийн болон сүнсний зүйлүүдийг гүйцэтгэх түлхүүрүүдийг хүлээн авдаг (С ба Г 107:10, 18–19-ийг үз).

  • Аароны санваарын чуулгуудын ерөнхийлөгчид тэнгэр элчийн үйлчлэлийн болон баптисм, ариун ёслол зэргийг гүйцэтгэх түлхүүрүүдийг хүлээн авдаг (С ба Г 107:20-ийг үз).

  • Сүмийн Ерөнхийлөгч нь нийт Сүмд шаардлагатай санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг (С ба Г 81:1–2-ыг үз).

Мелкизедек санваарын албан тушаалууд ба зарим үүрэг:

  1. Ахлагч нар “сүмд баптисм хүртэгчдийг судруудын дагуу галын баптисм болон Ариун Сүнсний тулд гар тавилтаар батлах нь болой” (С ба Г 20:41).

  2. Дээд пристүүд нь “сүнсний зүйлүүдэд үйлчилж” мөн ахлагч, прист, багш, диконы албан тушаалуудад “ажиллах эрхтэй” (С ба Г 107:12).

  3. Патриархууд патриархын адислал өгдөг (С ба Г 107:53; 124:91–93-ыг үз).

  4. Далууд сайн мэдээг номлодог бөгөөд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлага дор үйлчилдэг Есүс Христийн тусгай гэрчүүд юм (С ба Г 107:25, 34).

  5. Төлөөлөгчид нь “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд” (С ба Г 107:23) болж үйлчилдэг.

Аароны санваарын албан тушаалууд ба зарим үүрэг:

  1. Диконууд ариун ёслолыг түгээдэг.

  2. Багш нар “сүмийг ямагт харж хандан мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” (С ба Г 20:53) ёстой.

  3. Пристүүд “заах, … баптисм хүртээх, мөн ариун ёслолыг гүйцэтгэх, гишүүн бүрийн гэрээр айлчилдаг” (С ба Г 20:46–47).

  4. Бишопууд бол пристүүдийн чуулгын ерөнхийлөгч, дээд пристүүд бөгөөд тойрог дахь бүх гишүүнийг тэргүүлдэг (С ба Г 107:87–88-ыг үз).

Гэрэл зураг чимэглэлийг Хюн Гуй Лий, Велден К.Андерсен, Маттью Рейер, Рут Сайпус, Крейг Даймонд, Жон Лук нар