2011
Санал зөвлөмж
2011 оны зургадугаар сар


Санал зөвлөмж

Бат бөх итгэлтэй байх зориг

Би Лиахона-д нийтлэгдсэн зөвлөгөөг өдөр бүр тунгаан боддог. Энэ нь өдөр бүр шийдвэр гаргах болон сайн мэдээгээр тууштай амьдрахад надад тусалдаг. Энэ сэтгүүл бат бөх итгэлтэй байх зоригийг надад өгдөг.

Рамон Кристофер Хиполито Виллюна, Филипинес

Шийдвэрлэх боломжгүй мэт санагддаг асуудлуудыг шийдэхэд тусалдаг

Лиахона-д нийтлэгддэг захиасууд бат бөх итгэлтэй байхад надад тусалдаг. Шийдвэрлэх боломжгүй мэт санагддаг асуудлыг шийдвэрлэхдээ захиасуудыг дахин уншсанаар төгс шийдлийг олдог. Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн дуу хоолой хэсгүүдийг сэтгүүлдээ заавал оруулж байна уу.

Эвелин Форсон, Гана

Энэ бол үнэн

Лиахона намайг 15 жилийн өмнө Сүмд элссэн цагаас хойш миний хөтөч байгаа билээ. Захиасуудыг нь унших бүрд би Сүнснээс хүчтэй мэдрэмж, сэтгэгдэл хүлээн авдаг. Энэ сэтгүүл уйтгар гуниг төрөх үед надад тайтгарлыг авчирдаг. Дэлхий даяарх Гэгээнтнүүдэд тохиолдсон явдлууд болон Ерөнхий эрх мэдэлтнүүдийн үгсийг унших үед тайтгарал, амар амгалан болон энэ нь үнэн гэсэн мэдрэмж надад төрдөг.

Фелип Юрбина, Коста Рика