2011
Удмын бичгүүдийг олон улсын хэлээр индексжүүлэх хэрэгцээ
2011 оны зургадугаар сар


Удмын бичгүүдийг олон улсын хэлээр индексжүүлэх хэрэгцээ

Бүх дэлхий даяар хүмүүс өвөг дээдсээ хайж харин юм хүмүүс энэхүү судалгааг хийх боломжийг олгож байна.

2006 онд онлайнд байршуулсан FamilySearch индекс нь удмын бичгийн судалгаа (бичил хальсан дээрх зэрэг) хийх болон уг бичигт агуулагдсан баримтыг боловсруулах боломжийг дэлхий даяарх сайн дурынханд олгосон юм.

Хожмын Үеийн Гэгээнтэн болон ХҮГ бус идэвхтэй индексжүүлэгчид үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 547,978,000 удмын бичгийг индексжүүлж дуусган, FamilySearch маш амжилттай ажиллажээ. Гэвч индексжүүлэлт хийдэг хүмүүс одоо англиас бусад хэлээр удмын бичгүүдийг индексжүүлэх шинэ зорилго тавьж байгаа аж.

“Бид англи биш нэрсийг индексжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Англи биш нэрстэй илүү сайн ажиллахын тулд өөр хэлээр ярьдаг хүмүүсийг энэ ажилд оролцуулахыг хичээж байна” гэж FamilySearch-ын маркетингийн менежер Жим Эриксон ярив.

Англи хэлээрх удмын бичгийн индексжүүлэлт үргэлж өсч байгаа ч олон улсын удмын бичгийн индексжүүлэлт илүү түргэн өсч байна. Улс орны засгийн газрууд, удмын бичиг хөтлөгчид FamilySearch-ийн үйлчлэлийг мэддэг болсноор хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болж байна.

FamilySearch-ийн ажилтнууд ажлаа эхлэхийн тулд засгийн газар, номын сан болон бусад эх сурвалжуудаас удмын бичгийн цэдгүүдийг хүлээн авч, дижитал системээр хуулбарыг хийдэг. Эдгээр хувиудыг жижиг бүлгүүд болгон хуваагаад “бичил хэсгүүд” хэмээн нэрлэж, ингэснээр сайн дурынхан онлайнаар хэрэглэх боломжтой болсон. Сайн дурынхан FamilySearch-д орж, бичил хэсгийг татаж аваад, дэлгэцэн дээр гарч ирсэн мэдээлэл уруу нэвтрэнэ. Уг мэдээллийг гэр бүлийн түүх судлаачид хожим нь илүү өргөн хэрэглэх боломжтой болсон. Бичил хэсэг бүр нь сайн дурын индексжүүлэгч 30 минутын дотор багтаан хийж дуусгах ажлаас бүрддэг гэж FamilySearch-ийн Индексжүүлэх төслийн зохицуулагч Кати Гейл ярилаа.

FamilySearch индексжүүлэлтэд оролцогч сайн дурынхан дотор англи хэлээр ярьдаггүй (одоо уг сайтыг долоон хэлээр ашиглах боломжтой) хүмүүс, түүний дотор номлолын үйлчлэл, сургууль, бусад төрлийн сургалтаар хэлний чадвар эзэмшсэн хүмүүс орж болно.

Та нарын ажиллаж, амьдардаг оронд ургийн бичгийг индексжүүлдэг төсөл байхгүй бол тухайн хэлээр ярьдаг өөр оронд энэ төсөл хэрэгждэг байж болно.

Украйны Киевийн Ариун сүм баригдаж байх үеэр Украйны Гэгээнтнүүд ариун сүм баригдаж дууссан үед тэнд аваачихаар нэрсийг олж, индексжүүлэх ажилд оролцож байлаа. Тус ариун сүм онцгойлон адислагдах үед Киев төсөл дээр ажилласан Украйн, Орос, Хойд, Өмнөд Америк, Европын 401 индексжүүлэгч болон Гэгээнтнүүд 200,000 украйнчуудын нэрсийг ариун сүмд авчирчээ.

Индексжүүлэх ажил аль нэг бүсэд өсөн нэмэгдэж байгаа үед бичил хэсгүүдээр хангадаг FamilySearch-ийн ажилтнууд өсөлтийг судалж, хэрэгтэй бол тухайн бүс нутагт хамааралтай төслүүдийн гүйцэтгэлийг хурдасгана.

Индексжүүлэлтийн одоогийн явцаар бол одоо байгаа бичил хэсгүүдийг индексжүүлж дуусахад зарим оронд арван жил шаардагдаж байгаа учир нэмэлт индексжүүлэгчид хэрэгтэй байна. Англиас бусад хэлүүд дээрх олон тооны бичил хэсгүүдийг индексжүүлэхэд дунджаар хоёроос зургаан жил шаардлагатай.

“Хэрэв төсөл ийм байдлаар үргэлжилбэл хэнд ч ач холбогдлоо өгөхгүй. Индексжүүлэлтийн зорилго нь удмын бичгүүдийг электрон файлаар хангаснаар хүмүүс өвөг дээдсээ олох явдал юм. Бид төслүүдийг харьцангуй түргэн дуусгахаар хичээн ажиллаж байна” гэж FamilySearch-ийн Индексжүүлэх үйл ажиллагааны менежер Паул Старки ярив.

Сүмийн эзэмшилд Гранит Маунтейн Рекорд Ваултад хураангуйлан хадгалсан удмын бичгүүдийн 2.4 сая орчим бичил хальс байна. Энэ бол ойролцоогоор 15 тэрбум удмын бичгийг индексжүүлэх шаардлагатай байна гэсэн үг юм. Дэлхий даяар бусад тоо томшгүй олон удмын бичиг байдаг.

“[Хувь хүмүүсийн нэр болон удмын бичгүүдийг олох нь] судлаачдын зүрх сэтгэлийг эцгүүд уруу нь эргүүлэх явдал мөн. Сүмийн гишүүд индексжүүлсэн мэдээллийг өвөг дээдсээ олж тогтоон баримтжуулж, ариун сүмд тэдний төлөө авралын ёслолууд хийхэд ашигладаг” гэж Эриксон ах хэллээ.

Компьютер ашигладаг хэн ч гэсэн индексжүүлэх ажилд оролцож чадах ч уг ажлын ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй гэж Гейл эгч ярив. “Хэрэв хүмүүс индексжүүлэлтийг гэр бүлийн түүхийн нэн чухал эх сурвалж гэж үзэн, энэ ажлын ач холбогдлыг ойлгох юм бол улам олон сайн дурынхан хэрэгтэй болно.

Индексжүүлэлтэд оролцох олон хүн бидэнд хэрэгтэй байна. Бид энэ хөтөлбөрийг найз нөхөд, гэр бүлийн гишүүд нь Сүмийн гишүүд үү, биш үү гэдгийг үл харгалзан хүмүүстэй хуваалцдаг байхыг хүсч байна. Энэ бол зөвхөн Сүмийн гишүүдэд зориулсан ажил биш. Хүн бүхэн нийтлэг нэг зорилгын төлөө хамтран ажиллах нь урамтай байдаг” гэж Эриксон ах ярив.

FamilySearch-ийн индексжүүлэлтийн зохицуулагчид англи хэлээс бусад хэлээр индексжүүлэх ажилд сайн дурынхныг татан оруулах зорилт тавьж байгаа ажээ.

Гэрэл зургийг Велден К.Андерсен, © IRI