2009
Агуу бэлэг
2009 оны арванхоёрдугаар сар


Агуу бэлэг

Лойс Н.Пөүп, Юта, АНУ

Нэгэн өглөө би Мормоны номноос уншин, тунгаан бодож байхдаа, жилийн эцэс гэхэд Мормоны номыг ахин нэг удаа дуустал нь уншиж чадах юм байна гэдгээ ухаарлаа. Энэхүү ухаарал маань 2005 онд эдгэрэшгүй хавдраар өвчилсөн ахыгаа гэртээ асарч байсан түүний амьдралын сүүлийн хэдэн долоо хоногийн дурсамжийг эргэн сануулав.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) зөвлөмжийн дагуу жилийн эцэс гэхэд Мормоны номыг уншиж дуусгах зорилгыг Оливер ах маань өөртөө тавьсан байлаа. Гэвч намар нь гэхэд л Оливерт маш олон хуудас унших дутуу байлаа. Яваандаа түүний бие сульдаж, тэр өөрөө уншиж чадахааргүй болов.

Амлалтаа биелүүлэхээр зориг шулуудсан байсан тул Оливер Мормоны Номноос түүнд уншиж өгөхийг надаас хүссэн юм. Би түүнээс хол түрүүлэн уншиж байсан боловч түүний орхисон тэр хэсгээс эхлүүлэн уншиж эхлэхдээ баяртай байлаа.

Оливерт өдөр бүр уншиж өгснөөр жилийн эцэс буюу түүнийг өөд болохоос хэдхэн өдрийн өмнө зорилгодоо хүрч номоо уншиж дуусахад нь тусалж чадсан юм. Ном дуусах дөхөх үед тэр бараг чангаар ярьж чадахгүй болсон байсан ч түүний ухаан санаа саруул хэвээр байлаа. Маш их хүч чармайлт гарган байж тэрээр миний түүнд өгсөн бэлэг буюу өөртөө өгсөн амлалтаа биелүүлсэн тул амар тайван насан эцэслэж болох тухайгаа хэлэн дахин дахин талархал илэрхийлдэг байв.

Би Мормоны номыг урьд нь олон удаа уншиж байсан ч ахынхаа амьдралын сүүлийн хэдэн сарын турш уншсан шигээ номын утга санааг тийм тод томруунаар ойлгож, сүнсийг хэзээ ч тийм хүчтэйгээр мэдэрч байгаагүй билээ. Үнэндээ бол Оливер надад бүр том бэлэг өгсөн юм.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “A Testimony Vibrant and True,” Лиахона, 2005 оны 8-р сар, 6.