2009
Санал зөвлөмж
2009 оны арванхоёрдугаар сар


Санал зөвлөмж

Хөдөлмөрийн минь үр шим

2008 оны есдүгээр сарын Лиахонагийн 32-р хуудсан дээр Ромын Форумын өмнөх залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг хараад би хэчнээн баярласан гээч. Би 1971 онд Италид номлолд үйлчилсэн. Ромд номлолд үйлчилж байхад хамтрагч бид хоёр Альберто, Массимо Де Фео гэдэг хоёр гайхалтай хүүхдэд зааж, тэр хоёр баптисм хүртсэн юм. Би тэр өгүүлэлд Денис Де Феог харж, эдүгээ Италийн Ром гадасны ерөнхийлөгч Массимогийн охин болохыг мэдээд хэчнээн их баярласныг бодоод үз л дээ. Альберто бас Канадад салбарын ерөнхийлөгч болсныг мэдлээ. Номлолынхоо туршлагын талаар бас Түүний сайн мэдээний үр жимсийг харсандаа би Их Эзэнд баярлан талархаж явдаг.

Оскар Бланк, Аргентин

Сэтгэлийн минь баяр баясгалан

Уйтгар гунигтай үедээ би бошиглогч, төлөөлөгчдийн захиасуудыг уншихын тулд байнга Лиахонад ханддаг. Тэдний үгс сэтгэл санааг минь тайтгаруулж, баяр баяслыг авчирдаг. Энэ сэтгүүлийг гаргадаг та бүгдэд баярлалаа! Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Гэтэлгэгч, Есүс Христийн хайрыг мэдрэхэд энэ сэтгүүл надад тусалдаг.

Мария Элси Валтеро Оруела, Колумб