2009
Ариун Сүмийн талбай дээрх Христийн мэндэлсний баяр
2009 оны арванхоёрдугаар сар


Ариун Сүмийн талбай дахь Христийн мэндэлсний баяр

Олон хүн Ариун Сүмийн талбай дээрх Христийн мэндэлсний баярыг үзэх дуртай. 11 настай Лиза, 10 настай Хайрам нар Ариун Сүмийн Талбай дээрх гоёмсог гэрлүүд, хараа булаам сайхан зүйлсийг үзэхээр Ютагийн Кейсвиллээс ирсэн үеэлүүд юм.

Эхлээд юуг үзэхийг сонгох нь хэцүү байж болох юм. Бүх модыг жирэлзэн анивчих жижигхэн ягаан, шар, цэнхэр, ногоон гэрлүүдээр чимжээ. Энэ бүгдийн дээгүүр Солт Лейкийн Ариун сүм хурц цагаан гэрэл дотор умбан сүндэрлэж, Моронайн алтан шаргал хөшөө орой дээр нь гялалзан харагдана.

2002 оны Өвлийн олимпийн тоглолтын үеэр Солт Лейк хотод ирсэн хүүхдүүдэд зориулан тусгайлан бүтээсэн, Христийн төрөлтийг харуулсан үйл явдлын дүрслэл Лиза, Хайрам хоёрт таалагдсан гэнэ.

Бүх дэлхийн хүүхдүүдийг баярлуулж, Аврагчийн тухай бодоход нь тэдэнд туслахын тулд нэлээд хэдэн орны зураачид энэхүү үйл явдлын дүрслэлийг бүтээсэн ажээ. Энэхүү дүрслэлийг одоо хүртэл Ариун Сүмийн талбай дээр Христийн мэндэлсний баяраар үзүүлж байна. Энд Япон, Мексик, Шинэ Зеланд, Польшийн дүрслэлүүдийг тавьж үзүүлдэг. Хэрэв чи бүр ойрхноос харах юм бол нялх Есүст өгсөн ер бусын хэдэн бэлгийг харж чадна.

Дээд талд: Лиза, Хайрам хоёр Табернеклын ойролцоох Есүсийн төрөлтийн дүрслэлийг харж, чанга яригчаар нэвтрүүлсэн Христийн мэндэлсний баярын түүхийг сонсож байгаа нь.

Дээд талд: Ариун сүмийн өмнөх бүхнийг цагаанаар хийсэн Есүсийн төрөлтийн тухай үйл явдлын дүрслэл. Дүрслэл нь ариун сүм, Мариа, Иосеф, Есүсийг хамтад нь харуулсан ажээ. Энэ бол тун гоё үзмэр болжээ.

Гэрэл зургуудыг Крейг Даймонд