2009
Нэг хүн юу хийж чадах вэ?
зургадугаар сар 2009


Нэг хүн юу хийж чадах вэ?

Суринамын энэ залуу өөрчлөлтөд хүргэх ер бусын юмс хийдэггүй хүн. Гэвч түүний хийдэг энгийн зүйлс эрс өөрчлөлтөд хүргэсэн ажээ.

Айвез Вөрви бол бүрэг ичимхий дүү, номхон дөлгөөхөн хүн юм. Гэвч энэ зан нь хийх хэрэгтэй зүйлсийг харан хийхэд түүнд саад болдоггүй аж.

Хөгжмийн хичээл

Жишээ нь: 18 настай Айвез Суринамын Парамарибо дүүргийн Таменга салбарын гишүүн. Сүмийн цуглаан, үйл ажиллагаанууд дээр кассио хөгжим тоглож байхдаа олон хүмүүс уг хөгжмийг яаж тоглодгийг сонирхож байхыг ажиглажээ. Иймээс тэрээр хүүхдүүд, өсвөр насныхан, насанд хүрэгчдэд үнэ төлбөргүй хөгжмийн хичээл зааж эхэлсэн гэнэ.

Хөгжмийн хичээлийг нэлээд хэдэн салбар дээр заадаг бөгөөд хүссэн хүн бүхэн сууж болдог ажээ. Айвезын хичээл заадаг орой бүр доод тал нь зургаан хүн ирсэн байдаг. Эдгээр хүмүүс бол Хожмын Үеийн Гэгээнтнүүд болон хөгжмийн хичээлийн тухай салбарын гишүүдээс сонссон бусад хүмүүс юм. Тэр бас хэрвээ хэн нэгэн нь сонирхвол лимбэ хөгжмөөр тоглохыг заадаг. Тэрээр салбарынхаа найрал дууг удирдаж, дүүргийн найрал дууны тусгай тоглолт зохион байгуулахад оролцдог. Түүний хөгжмийн хичээлүүд бол ноотыг хэрхэн уншиж, хөгжмийг ноотоор яаж тоглохыг түүнд заасан ахмад номлогчид талархлаа илэрхийлж байгаа хэлбэр юм гэж тэр ярилаа.

Судар уншигчид

Айвез судраас сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахыг хүсдэг нэлээд хэдэн найз нартаа туслах арга замыг олсон ажээ. Тэд сүмийн цуглаанууд, семинар, институтэд явж, үг хэл гэсэн үед үг хэлж, хичээлүүдэд оролцдог байлаа. Гэвч залуучууд залуучуудтайгаа ярилцахыг хүсдэг байв. Иймээс тэд долоо хоногт нэг удаа цуглаж Мормоны Номыг хамтдаа хагас цаг уншдаг болж, тэд бусад хүмүүсийг, ялангуяа идэвх султай залуучуудыг өөрсөдтэйгөө нэгдэхийг урьдаг болжээ. Эдүгээ тэд олон сарын турш нэг хүний гэрт, дараагийн удаа өөр хэн нэгний гэрт хамтдаа уншсаар байгаа аж.

“Анх хамтын уншлагыг миний найз нар Ваника салбарын Ларри Рөүзвал, манай салбарын Саффира Зеегелаар нартай хамт эхэлсэн юм. Гэтэл одоо бид наймуулаа болоод байгаа” гэж Айвез ярилаа. “Бид нэг бүлэг уншаад, уншсан зүйлийнхээ тухай ярилцаж, энэ талаар гэрчлэлээ хуваалцаад, тэр долоо хоногт сурч мэдсэн ямар нэг зүйлээ хуваалцдаг.

Эдгээр судар уншигчид бас өөр зүйл санаачлан хийхэд бие биеэ урамшуулан дэмждэг аж. Жишээ нь: тэд зорилготойгоор мацаг барих замаар мацгийн ням гарагийг илүү утга учиртай болгох зорилтыг тавьсан гэнэ. “Өнгөрсөн мацгийн ням гарагаар бид идэвх султай зарим хүмүүсийн талаар тусгайлан анхаарч, тэднийг Сүмийн үйл ажиллагаануудад эргэж ирүүлэхийн төлөө мацаг барин залбирсан” гэж Айвез тайлбарлав.

Номлогчийн найз нар

Бүрэн цагийн номлогчдод гишүүдийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Иймээс Айвез энэ талаар нэг зүйл хийсэн байна. Тэрээр номлогчидтой хамт хичээл заан боломжийнхоо хэрээр аль болох олон удаа явдаг. “Би номлогчидтой хамт байх дуртай” гэж тэр хэллээ. “Номлогчидтой байхдаа би амар тайван, баяр баясгалантай болдог.

Түүнтэй хамт байх нь ч бас номлогчдод тийм мэдрэмж төрүүлдэг бололтой. Айвез цовоо сэргэлэн, эрч хүчтэй хүн. Энэ зан чанар нь хүн бүхний сэтгэл санааг өргөдөг аж. Тэрээр үнэний тухай гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй байдгийг нь хүмүүс мэддэг ажээ. Айвез удахгүй 19 хүрнэ. Бүрэн цагийн номлолд үйлчлэх нь түүний өдрийн бодол, шөнийн зүүд болоод байна.

“Би бүр Хүүхдийн Хэсэгт байх үеэсээ 1 Нифай 3:7-гдавтан хэлж, ‘Би явж, Их Эзэний зарлиг болгосон тэр зүйлүүдийг биелүүлэх болно’ хэмээн дууг дуулдаг байж билээ. Иймээс дуудлагыг хүлээн авах уу үгүй юү гэдэг тухайд ямар ч асуудал байхгүй” гэж Айвез өгүүлэв.1

Адислалаа тоологчид

Ээж нь Сүмд элсэхэд Айвез Сүмийн тухай анх мэддэг болжээ. Тэр үед Айвез долоон настай байсан бөгөөд жилийн дараа баптисм хүртэж, гишүүн болсон гэнэ. Аав, ээж хоёр нь салж, өрөө төлөхийн тулд гэр орноо зарахыг харан, хүнд хэцүү үеийг туулсан ч тэр идэвхтэй хэвээр үлджээ. Ням гарагт костюм өмсөж, зангиа зүүгээд сүм уруу явж байхад нь хүмүүс шоолдог байсныг тэр тэвчин өнгөрүүлдэг байсан гэнэ. “Би Сүм уруу ямар хувцас өмсөж явахаа мэддэг учраас хүмүүс намайг шоолох нь ер хамаагүй хэрэг” гэж тэр хэллээ. Бусад хүмүүс түүнд тамхи татуулах юм уу архи уулгах гэж оролдоход Айвез тэндээс холдон явдаг байв. “Үгүй гэж хэлэхэд хэзээ ч хэцүү байгаагүй. Мэргэн Ухааны үгийг дагах нь бие бялдрын эрүүл мэнд, сүнслэг байдлын хүч чадлыг надад авчирдаг юм. Хүмүүс надад үүнээс илүү сайн сайхан юмыг санал болгож чадна гэж үү?

Энэ бүхний ачаар Айвез адислалаа тоологч болсон ажээ. Тэрээр бас бусад хүмүүсийг адислалуудаа тоолоход урамшуулан дэмждэг.

“Та сайн мэдээнээс суралцаж, зарлигуудыг чанд сахихын хэрээр Тэнгэрлэг Эцэг бид бүхнийг адислахыг хүсдэгийг улам илүү ойлгох болно” гэж тэр ярив. Аз жаргал гэдэг сайхан байна гэсэн үг биш. Энэ бол жишгүүдтэй байж, түүгээр амьдрах явдал мөн. Аз жаргал гэдэг бол амьдрал дахь бүх сайн сайхан зүйлсийн төлөө Бурханд болон бусад хүмүүст талархалтай байх явдал мөн.

Айвез ийм зан чанартай байх нь хийх ёстой нэг зүйлээ гэж үздэг ажээ. Өөрөө ийм зан чанартай байхын хамт мөн ийм байхад нь тэрээр бусдыг урамшуулан дэмждэг хүн юм.

Эшлэл

  1. “Nephi’s Courage,” Children’s Songbook, 120–21-ийг үз.

Ричард М.Ромнийн гэрэл зураг

Зураг
map of South America

ӨМНӨД АМЕРИК

Атлантын далай

Венесуэл

Гвиана

СУРИНАМ

ПАРАМАРИБО

Францын Гвиана

Бразил

Mountain High Maps © 1993 Digital Wisdom, Inc.

Суринамын далбаан дээрх од лугаа адил Айвез өөрийнхөө гэрлийг бусадтай хуваалцаж явна. Тэрээр Хожмын Үеийн Гэгээнтнүүд болон сонирхсон хүмүүст хөгжмийн хичээл зааж байна. Тэр бас Мормоны Номыг судлахын тулд найз нартайгаа тогтмол цугладаг ажээ.

Номлолын ажилд сэтгэл нь догдолсон Айвез ээжтэйгээ баптисмынхаа тухай дурсан санаж, бүрэн цагийн номлолдоо бэлтгэж байна. Тэр найз нартайгаа цуглаан дээр уулзах, Суринамын нийслэл Парамарибо дахь түүхэн дүүрэг рүү очих дуртай.