2009
Гэр бүлдээ тусалсан нь
зургадугаар сар 2009


Найз нар болох нь

Гэр бүлдээ тусалсан нь

Бүх дэлхийн хүүхдүүд яг чамтай адилхан гэрийнхэндээ туслах дуртай байдаг! Энэ сард Парагвайн Асунсионы Синтия Ноеми Жара Хумадатай танилцацгаая.

Синтиятай танилцацгаая

Парагвайн Асунсион хотын захад жижигхэн засварын болон дархны цех байдаг. Төмөр багажнууд, засвар хийхэд хэрэгтэй юмсаар цех дүүрэн байдаг. Цехийн ар талд нэг жижигхэн байшин байна. Ар талын задгай саравчинд саяхан угаасан хувцас өлгөжээ. Энэ бол есөн настай Синтия Ноеми Жара Хумада болон түүний гэрийнхэн амьдардаг газар.

Гэрийнхээ ажилд тусалдаг

Синтиягийн эрэгтэй дүү Густаво нь 7-той. Бас жаахан эмэгтэй дүү Дебора бий. Тэр их төлөв Густавод анхаарал халамж тавихад тусалдаг. Гэвч бас Деборад туслах дуртай. Синтия өрөөгөө цэвэрхэн байлгаж, гэр орноо цэвэрлэн их тус болдог гэж ээж нь ярилаа. Нэг өдөр Синтия зургаан хүүхэдтэй ээж болохыг хүсчээ.

Сургуульдаа сайн сурдаг

Синтиягийн сургууль ээлжээр хичээллэнэ. Сурагчдын зарим нь өглөө, зарим нь үдээс хойш, зарим нь орой хичээлдээ явна. Синтия сургуульдаа өглөө явдаг. Тэр гуравдугаар ангид сурдаг бөгөөд маш сайн сурагч юм. Түүний дуртай хичээл бол нийгэм судлал.

Сургууль нь 1,000 гаруй сурагчтай ч, Сүмийн гишүүн ердөө арванхоёрхон байдаг. Сургуулийнх нь найз нар сүмийнх нь тухай асуултуудыг түүнээс олонтаа асуудаг. Тэрээр асуултуудад чадах чинээгээрээ сайн хариулж, сайн мэдээгээр амьдран, үлгэр жишээ үзүүлдэг.

Гэр бүлийн үдэш

Синтия гэр бүлийн үдэшт туслахад ямагт бэлэн байдаг. Заримдаа аав нь дархны газартаа завгүй байгаа үед Синтия гэр бүлийн үдшийн хичээлд бэлтгэхэд нь аавдаа сайн дураараа тусалдаг. Синтия том болохоороо багш болохыг хүсдэг. Хүмүүст заах нь түүнд таалагддаг.

Судруудаас суралцдаг

Синтия ялангуяа—судруудыг унших дуртай. Аммон леменчүүдэд номлосон тухай түүх бол түүний дуртай судрын түүх ажээ (Алма 18-ыг үз). Бид бүгдээрээ номлолын ажил хийх ёстойг эл түүх харуулсан нь түүнд таалагддаг.

Гэр бүлийн зургууд, Дон Л. Сөөрл

Синтия гэр бүлийнхээ хамт: Аав (Мигель), ээж (Лиз), Синтия, Густаво, Дебора.

Дэлхийн хаана Парагвайн Асунсион байдаг вэ?

Зураг
map of Paraguay

Асунсион

Парагвай

Номнуудын зураг чимэглэлийг Скотт Греер; газрын зургийг Томас С.Чайлд