2009
Их Эзэнийг дагаснаас ирдэг хүч чадал
зургадугаар сар 2009


Найзаас найзад

Их Эзэнийг дагаснаас ирдэг хүч чадал

Эдүгээ Өмнөд Америкийн Өмнөд Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлд үйлчилж буй, Далын Ахлагч Клаудио Д.Зивиктэй хийсэн ярилцлагаас; Сара Катлер

“Их Эзэн бибээр, … зөв шударга ёсонд хийгээд үнэнд надад үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг билээ” (СбаГ 76:5).

Зураг
Elder Claudio D. Zivic

Гүйлт бол бүр бага байхын миний дуртай зүйл байлаа. Би гүйлтийн багийн бүрэлдэхүүнд орж, талбай дээр байх болсон бөгөөд миний төрөл бол 800 метрийн гүйлт байв. Энэ бол би гүйлтийн замаар хоёр тойрог гүйдэг байсан гэсэн үг.

Олимпын тоглолтод орnлцох нь миний мөрөөдөл байлаа. Миний дасгалжуулагч бол Олимпын тамирчин хүн байв. Хэрэв би дасгал сургуулилалт шаргуу хийх юм бол Олимпын тоглолтод оролцохуйц авьяас чадвар надад байна гэж тэр боддог байлаа.

Би дасгал сургуулилалт их хийж, олон уралдаан тэмцээнд оролцдог байлаа. Би 15-тайдаа Аргетин улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө төрөлд хоёр дугаар байр эзлэв. Хэрэв би шаргуу сургууливал, Олимпид ч оролцож магадгүй гэсэн найдвар байлаа.

Гэвч нэг асуудал гарч ирэв. Бид олон удаа ням гарагт гүйлтийн дасгалаа хийдэг байв. Гүйлтээ цаашид үргэлжлүүлж чадахгүйгээ удалгүй ойлголоо. Ингээд гүйлтээ зогсоохоор шийдэв.

Энэ сонголтыг хийхэд хэцүү байсан. Би Олимпод оролцох мөрөөдлөө орхих хэрэгтэй байлаа. Намайг дасгал сургуулилтаа яагаад зогсоосныг дасгалжуулагч маань ойлгосонгүй. Гэвч би зөв шийдвэр гаргаснаа мэдэж байлаа. Спорт сайн зүйл ч гэсэн Их Эзэнийг болон түүний Сүмийг дагахаар сонголт хийх нь илүү дээр шүү дээ.

Хожим нь цэргийн алба хааж байх үед намайг Андын Нурууны ойролцоох нэг цэргийн ангид илгээв. Би томилолтоо аваад тэнд надаар хийлгэх ямар нэг ажил Их Эзэнд байгаа даа гэж бодлоо. Би олон удаа залбирч, “Энд байх үе дэх миний зорилго юу вэ?” гэж асуудаг байлаа.

Намайг тэнд гурван сар болсны дараа, “Би цэргүүдэд зориулсан клуб зохион байгуулах гэсэн юм” гэж нэг офицер хэлэв. Тэрээр бидэнд зориулж ном сонин унших, хөгжим сонсох, тоглох, захидал бичих, бас амрах газар бий болгохыг хүссэн ажээ. Энэ бол Их Эзэн надаар хийлгэхийг хүссэн ажил байсныг мэдэхэд Ариун Сүнс надад тусалсан юм. Клубын ерөнхийлөгч болохыг надаас хүсэв. Клубыг бэлэн болгоход их ажил хийх хэрэгтэй байлаа. Цуглаан болох барилгыг бид будаж, тавилга тавьсан юм.

Клубын нээлтийн ёслол дээр цэрэг, офицеруудад хандан үг хэлэхийг надаас хүсэв. Сайн мэдээний тухай гэрчлэлээ болон Сүмийн тухай санаа бодлоо сайн мэдээний жишгүүдээр амьдардаггүй олон цэрэг эрстэй хуваалцах боломж олдсон юм. Би бол өөрийнхөө жишгүүдээр амьдардаг “Мормон хөвгүүн” гэдгийг тэд бүгдээрээ мэддэг байв. Тэдний хийдэг юмсыг би хийдэггүй ч, тэд намайг хүндэтгэдэг байлаа. Офицерууд ч бас намайг хүндэтгэдэг байсан. “Жишгүүдийн чинь төлөө би та нарыг гайхан биширдэг” гэж тэдний нэг нь надад хэлэв.

Юунд итгэдгээ, ямар жишгүүд баримталдгаа хүмүүст ярихаас хэзээ ч бүү ай. Та өөрийгөө хэн бэ гэдгийг нуух хэрэггүй. Их Эзэнийг дагах хангалттай зориг гаргасан үед Тэрээр та нарыг адисална гэдгийг би мэднэ.

Зүүн талд: Крейг Даймондын гэрэл зураг. Бусад гэрэл зургуудыг Ахдлагч Зивикийн зөвшөөрлөөр нийтлэв

9 настайдаа.

Баруун талд: Ахлагч Зивик 2007 онд гэр бүлийнхээ хамт

Доод талд: 15-тайдаа, Аргентины Буэнос Айрест, 800 метрийн гүйлтийн барианы шугамаар гарч байгаа нь