Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

Бүлэг 9

Христэд үл итгэх тэднийг наманчлахыг Моронай уриалав—Илчлэлтүүдийг өгч мөн итгэлтэй тэдний дээр бэлэг хийгээд тэмдгүүдийг цутгадаг гайхамшгийн Бурханыг тэрбээр тунхаглав—Итгэлгүйн улмаас гайхамшгууд зогсдог—Итгэсэн тэднийг тэмдгүүд дагадаг—Хүмүүс ухаалаг байж, мөн зарлигуудыг дагахаар ухуулагдав. Ойролцоогоор мэ 401–421 он.

1Мөн эдүгээ, би түүнчлэн Христэд итгэдэггүй тэдний талаар ярья.

2Болгоогтун, зочлолын тэр өдөр л та нар итгэх юм уу—болгоогтун, Их Эзэн ирэхэд, тийм ээ, бүр газар дэлхий хуйлмал бичиг мэт хуйлагдаж, мөн бичил хэсгүүд гал халуунд хайлах тэр агуу өдөр, тийм ээ, та Бурханы Хурганы өмнө зогсохоор авчрагдах тэр агуу өдөр—тэгэхэд та нар Бурхан гэж үгүй хэмээн хэлэх үү

3Тэгээд та нар цаашид Христийг үгүйсгэх үү, эсвээс Бурханы Хургыг болгоож чадах уу? Гэмээ ухамсарласнаар та нар түүнтэй цуг орших болно хэмээн та нар бодно уу? Та нарын бодгаль та нар түүний хуулиудыг үргэлж зөрчдөг байсан тэрхүү гэмийнхээ ухамсартайгаар тарчилж байхад, та нар тэрхүү ариун Нэгэнтэй хамт оршихдоо аз жаргалтай байж чадна гэж та нар бодно уу

4Болгоогтун, би та нарт хэлнэ, та нар түүний өмнө бузар булайн ухамсартайгаар, ариун бөгөөд шударга Бурхантай хамт орших нь, та нар тамд яллагдсан бодгалиудтай оршсоноос илүү зовлонтой байх болно.

5Учир нь болгоогтун, та нар Бурханы, мөн түүнчлэн Бурханы алдар суу, мөн Есүс Христийн ариун байдлын өмнө өөрсдийн нүцгэн байдлыг үзэхээр авчрагдах үед, энэ нь та нарын дээр унтаршгүй галын дөл асаах болно.

6Ай тэгвэл үл итгэдэг та нар, та нар Их Эзэнд хандагтун; та нар тэр агуу хийгээд эцсийн өдөр, Хурганы цусаар цэвэрлэгдсэн учир толбогүй, цэвэр ариун, хонгорхон, мөн цагаанаар олдох магадын учир, Есүсийн нэрээр Эцэгт хандан хүчтэйгээр залбиран гуйгтун.

7Мөн түүнчлэн Бурханы илчлэлтүүдийг үгүйсгэж, мөн тэдгээр нь зогссон, илчлэлтүүд, мөн бошиглолууд, мөн бэлгүүд, мөн эдгээх хүч, мөн хэлээр ярих, мөн хэлийг хөрвүүлэх нь үгүй болсон хэмээн хэлэх та нарт би ярина;

8Болгоогтун би та нарт хэлнэ, эдгээр зүйлсийг үгүйсгэдэг тэр нь Христийн сайн мэдээг мэддэггүй; тийм ээ, тэрээр судруудыг уншсан нь үгүй; хэрэв уншсан аваас, тэрээр тэдгээрийг ойлгосон нь үгүй.

9Учир нь Бурхан өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил, мөн түүнд хувиралт мөн өөрчлөлтийн сүүдэр ч үгүйг бид уншдаг бус уу

10Мөн эдүгээ, хэрэв та нар хувирах мөн өөрчлөлтийн сүүдэртэй тийм бурханыг өөрсдөдөө төсөөлдөг аваас, тэгвэл та нар өөрсдөдөө гайхамшгийн Бурхан биш болох тийм бурханыг төсөөлжээ.

11Гэвч болгоогтун, би та нарт гайхамшгийн Бурханыг, бүр Абрахамын Бурхан, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурханыг үзүүлэх болно; мөн энэ нь тэнгэр ба газрыг, мөн тэдгээрт байх бүх зүйлсийг бүтээсэн тэрхүү Бурхан болой.

12Болгоогтун, тэрбээр Адамыг бүтээсэн, мөн Адамаар хүмүүний уналт ирсэн бөлгөө. Мөн хүмүүний уналтын улмаас Есүс Христ, бүр Эцэг мөн Хүү ирсэн билээ; мөн Есүс Христийн улмаас хүмүүний гэтэлгэл ирсэн юм.

13Мөн Есүс Христээр ирсэн хүмүүний гэтэлгэлийн улмаас, тэд Их Эзэний өмнө буцаан хүргэгдэнэ; тийм ээ, бүхий л хүмүүн гэтэлгэгдэх нь үүгээр ирэх болно, учир нь нэгэн эцэсгүй нойрноос гэтэлгэлийг улируулан тохиолгох тэр амилуулалтыг Христийн үхэл улируулан тохиолгодог, мөн бүрээ дуугарахад бүх хүмүүн Бурханы хүчээр тэрхүү нойрноос сэрээгдэх болно; мөн бага мөн агуу аль аль нь болох тэд гарч ирж, мөн биеийн үхэл болох тэрхүү үхлийн мөнхийн хүлээснээс гэтэлгэгдэн мөн алдуурагдсан учир, бүгдээрээ түүний тавцангийн өмнө зогсох болно.

14Мөн тэгэхэд тэдний дээр Ариун Нэгэний шүүлт ирэх болно; мөн тэгээд бузар нэгэн нь бузраараа үлдэнэ; мөн зөв шударга тэр нь зөв шударгаараа байж, аз жаргалтай тэр нь аз жаргалтайгаараа байж; мөн аз жаргалгүй тэр нь аз жаргалгүй хэвээр байх тэр цаг ирнэ.

15Мөн эдүгээ, Ай гайхамшгийг бүтээж эс чадах нэгэн бурхныг өөрсдөдөө төсөөлсөн та нар бүгд, би та нараас асууя, миний ярьсан эдгээр зүйлүүд бүгд тохиосон уу? Төгсгөл ирчихсэн гэж үү? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; мөн Бурхан гайхамшгийн Бурхан байхаа болиогүй байна.

16Болгоогтун, Бурханы үйлдсэн зүйлс бидний нүдэнд гайхамшигтай бус гэж үү? Тийм ээ, мөн Бурханы гайхамшигт ажлуудыг хэн ухаарах билээ

17Түүний үгээр тэнгэр болон дэлхий бий болгогдсоныг хэн гайхамшиг биш гэх билээ; мөн түүний үгийн хүчээр дэлхийн тоосноос хүмүүн бүтээгдсэн; мөн гайхамшгууд нь түүний үгийн хүчээр үйлдэгдсэн үү

18Мөн Есүс Христ олон хүчит гайхамшгийг үйлдээгүй хэмээн хэн хэлэх билээ? Мөн төлөөлөгчдийн гараар олон хүчит гайхамшгууд үйлдэгдсэн юм.

19Мөн хэрэв тэр үед гайхамшгууд үйлдэгдсэн аваас, яагаад Бурхан гайхамшгийн Бурхан байхаа больсон атал өөрчлөгдөшгүй Нэгэн хэвээр байх билээ? Мөн болгоогтун, би та нарт хэлнэ, тэр өөрчлөгдөх нь үгүй; хэрэв тэгдэг аваас тэрбээр Бурхан байхаа болино; мөн тэрбээр Бурхан байхаа болих нь үгүй; мөн тэр бол гайхамшгийн Бурхан болой.

20Мөн хүмүүний үрсийн дунд тэрбээр гайхамшгуудыг үйлдэхээ больдгийн шалтгаан нь тэд итгэлгүйдээ бууран доройтож, мөн зөв замаас холдон, мөн тэд найдвал зохих тэр Бурханыг эс мэддэгийн улмаас буюу.

21Болгоогтун, би та нарт хэлнэ, Христэд эргэлзээгүйгээр итгэх хэн боловч, тэрбээр Эцэгээс Христийн нэрээр юуг ч гуйсан тэр нь түүнд өгөгдөх болно; мөн энэ амлалт нь бүгдэд, бүр дэлхийн хязгааруудад ч адил буюу.

22Учир нь болгоогтун, Есүс Христ, Бурханы Хүү, үлдэх учиртай өөрийн шавь нарт, тийм ээ, мөн түүнчлэн өөрийн бүх шавь нарт, цугларсан олонд сонсогдохоор: та нар бүх дэлхийгээр явагтун, мөн хүмүүн бүрт сайн мэдээг номлогтун хэмээн хэлжээ.

23Мөн итгэж мөн баптисм хүртсэн тэр нь аврагдах болно, гэвч итгэдэггүй тэр нь яллагдах болно.

24Мөн эдгээр тэмдгүүд итгэдэг тэднийг дагана—миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулна; тэд шинэ хэлээр ярих болно; тэд могойнуудыг барьж авах болно; мөн тэд үхлийн аюулт юуг ч уусан тэр нь тэднийг гэмтээхгүй; тэд гараа өвчөн дээр тавихад мөн тэд эдгэнэ;

25Мөн эргэлзээгүйгээр миний нэрэнд итгэдэг хэнд боловч, түүнд, бүр дэлхийн хязгааруудад хүртэл би өөрийн бүх үгийг нотлох болно.

26Мөн эдүгээ, болгоогтун, Их Эзэний ажлын эсрэг хэн зогсож чадах билээ? Түүний хэлснийг хэн үгүйсгэж чадах билээ? Их Эзэний бүхнийг чадагч хүчийн эсрэг хэн босох билээ? Их Эзэний ажлыг хэн үзэн ядах билээ? Христийн хүүхдүүдийг хэн үзэн ядах билээ? Болгоогтун, Их Эзэний ажлыг үзэн ядагч та нар бүгдээр, учир нь та нар гайхширч мөн үрэгдэх болно.

27Ай тэгвэл бүү үзэн яд, мөн бүү гайхшир, харин Их Эзэний үгсийг анхааран сонс, мөн өөрт хэрэгцээтэй ямар ч зүйлийн төлөө Эцэгээс, Есүсийн нэрээр гуй. Бүү эргэлз, харин итгэлтэй бай, мөн эрт цагийнхны адилаар эхэл, мөн бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд ирэгтүн, мөн түүний өмнө айж мөн сүрдсэнээр авралаа гүйцээгтүн.

28Сорилтынхоо өдрүүдэд ухаалаг бай; бүх цэвэр бусыг өөрсдөөсөө зайлуул; шунал хүслээрээ үүнийг үрж дуусгаж болохын тулд бүү гуй, харин та нар ямар ч уруу таталтанд байр тавилгүй, харин та нар үнэн хийгээд амьд Бурханд үйлчилнэ гэсэн гуйвшгүй шийдмэг байдалтайгаар гуй.

29Зохисгүйгээр баптисм хийлгэхгүй байхаа мэд; зохисгүйгээр Христийн ариун ёслолоос хүртэхгүй байхаа мэд; харин бүх зүйлийг зохистойгоор хийхээ, мөн амьд Бурханы Хүү, Есүс Христийн нэрээр хийхээ мэд; мөн хэрэв та нар үүнийг хийж, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, та нар яавч зайлуулагдах учиргүй.

30Болгоогтун, би нас барагсдаас ярьж буй мэтээр би та нарт ярьж байна; учир нь та нар миний үгсийг авна гэдгийг би мэднэ.

31Миний төгс бусын улмаас намайг, бас түүний төгс бусын улмаас эцгийг минь ч, бас түүний өмнө бичсэн тэднийг ч бүү буруушаа; харин та нар бидний байснаас илүү ухаалаг байхад сурч болохын тулд, бидний төгс бусыг та нарт илчилсэнд нь Бурханд талархлаа мэдүүл.

32Мөн эдүгээ, болгоогтун, энэ цэдгийг, бидний ярианы маягийн дагуу, биднээр доош дамжигдан мөн өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн египет хэмээн бидний дунд нэрлэгддэг үсгүүдээр бид өөрсдийн мэдлэгийн дагуу бичсэн болой.

33Мөн хэрэв бидний ялтсууд хангалттай том байсан аваас бид еврей хэл дээр бичих байсан; гэвч еврей хэл түүнчлэн биднээр шинэчлэгдсэн бөлгөө; мөн хэрэв бид еврей хэл дээр бичиж чадсан бол, болгоогтун, бидний цэдэгт та нар төгс бус юуг ч эс олох байсан.

34Гэвч Их Эзэн бидний бичсэн зүйлсийг, мөн түүнчлэн өөр ямар ч хүмүүс бидний хэлийг эс мэднэ гэдгийг мэднэ; мөн бидний хэлийг өөр ямар ч хүмүүс эс мэдэхийн учир, тиймийн учир үүний хөрвүүлгийн төлөө тэрбээр нэгэн хэрэгслийг бэлтгэсэн болой.

35Мөн итгэлгүйдээ бууран доройтсон ах дүүсийнхээ цусыг өмсгөлөөсөө арилгахын тулд эдгээр зүйлүүд бичигдсэн бөлгөө.

36Мөн болгоогтун, ахан дүүсийнхээ талаар бидний хүссэн эдгээр зүйлс, тийм ээ, учир нь, Христийн мэдлэг дэхь тэдний сэргээлт уг нутагт оршин сууж асан бүх гэгээнтнүүдийн залбирлуудын дагуу буюу.

37Мөн тэдний итгэлийн дагуу залбирлууд нь хариулагдаж болохыг Их Эзэн Есүс Христ зөвшөөрөх болтугай; мөн Бурхан Эцэг Израилын угсаатай хийсэн гэрээгээ санах болтугай; мөн тэрбээр тэднийг Есүс Христийн нэрэнд итгэх итгэлээр нь дамжуулан үүрд адислах болтугай. Амен.