Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

Бүлэг 5

Мормон Нифайн их цэргийг цус мөн хядааны тулалдаанд дахин удирдав—Есүс бол Христ гэдэгт бүх Израилыг үнэмшүүлэхээр Мормоны Ном гарч ирэх болно—Тэдний итгэлгүйн улмаас, леменчүүд тараагдаж, мөн Сүнс тэдний төлөө зүтгэхээ болих болно—Тэд хожмын өдрүүдэд харийнханаас сайн мэдээг хүлээн авах болно. Ойролцоогоор мэ 375–384 он.

1Мөнхүү улиран тохиох дор би урагш нифайчуудын дунд явж, мөн би тэдэнд хойшид туслахгүй хэмээн үйлдсэн тангаргаа наманчлав; мөн тэд дахин их цэргийнхээ удирдлагыг надад өгөв, учир нь тэд намайг зовлон зүдгүүрээс нь тэднийг чөлөөлж чадах мэтээр над өөд харж байв.

2Гэвч болгоогтун, би найдвар үгүй байв, учир нь тэдний дээр ирэх Их Эзэний шүүлтүүдийг би мэдсэн юм; учир нь тэд алдсуудаа наманчилсангүй, харин өөрсдийг нь бүтээсэн Нэгэнийг дуудалгүйгээр амийнхаа төлөө тэмцсэн ажгуу.

3Мөнхүү улиран тохиох дор бид Иорданы хот тийш зугтсан үед леменчүүд бидний эсрэг ирэв; гэвч болгоогтун, тэд ухраагдсанаас тэр үед тэд хотыг авсангүй.

4Мөнхүү улиран тохиох дор тэд дахин бидний эсрэг ирж, мөн бид хотыг хадгалан хамгаалав. Мөн бидний нутгийн оршин суугчдыг устгахаар бидний өмнө орших нутаг тийш орж чадахгүй хэмээн тэднийг тусгаарласан бэхлэлтүүд болох, нифайчуудаар хадгалагдан хамгаалагдсан өөр бусад хотууд байв.

5Гэвч улиран тохиох дор бидний дайрч гарсан, мөн оршин суугчид нь цуглуулагдаагүй бүх нутгууд леменчүүдээр устгагдав, мөн тэдний суурингууд, мөн тосгод, мөн хотууд галд шатаагдав; мөн тийн гурван зуун далан есөн жил улирч одов.

6Мөнхүү улиран тохиох дор гурван зуун ная дахь онд леменчүүд бидний эсрэг тулалдахаар дахин ирж, мөн бид тэдний эсрэг зоригтойгоор зогсов; гэвч энэ бүхэн бүгд хий хоосон байв, учир нь тэд нифайчуудыг хөл дороо дэвсэлсэн тэдний тоо тийм агуу байлаа.

7Мөнхүү улиран тохиох дор бид дахин зугтаж, мөн гүйх нь леменчүүдийнхээс шаламгай байсан тэд амьд гарч, мөн леменчүүдийнхийг давж гараагүй тэд арчигдаж мөн устгагдав.

8Мөн эдүгээ болгоогтун, би, Мормон, миний нүдний өмнө тавигдсан лугаа адил, цус мөн хядааны тийм аймшигт дүр зургийг тэдний өмнө гаргаснаар хүмүүсийн сэтгэлийг тарчилгахыг би үл хүснэ; гэвч эдгээр зүйлсүүд гарцаагүй мэдүүлэгдэх ёстой, мөн нуугдсан бүх зүйл байшингийн дээвар дээрээс илчлэгдэх ёстойг би мэдэх учир—

9Мөн түүнчлэн эдгээр зүйлсийн мэдлэг нь эдгээр хүмүүсийн үлдэгдэлд, мөн түүнчлэн энэ хүмүүсийг тараана хэмээн, мөн энэ хүмүүс тэдний дунд хэн ч хэмээн үл тооцогдоно хэмээн Их Эзэн хэлсэн харийнханд ирэх ёстойг—тиймийн тул, би хүлээн авсан зарлигийнхаа улмаас, өөрийн харсан тэр зүйлсийн бүрэн шастирыг өгөхийг үл зүрхлэхийн учир, мөн түүнчлэн энэ хүмүүсийн ёс бус үйлээс болж та нар дэндүү их харуусалтай байхгүйн тулд би нэгэн богино хураангуйллыг бичье.

10Мөн эдүгээ болгоогтун, үүнийг би тэдний үрсэд, мөн түүнчлэн Израилын угсаанд санаа тавих, адислалууд нь хаанаас ирдгийг ухаарч мөн мэдэх харийнханд ярьж байна.

11Тийм нь Израилын угсааны гай гамшгийн улмаас харуусахыг би мэдэхийн учир буюу; тийм ээ, тэд энэ хүмүүсийн устгалын төлөө харуусах болно; тэд Есүсийн мутарт тэврэгдэж болохын тулд энэ хүмүүс наманчилсангүйд тэд харуусах болно.

12Эдүгээ эдгээр зүйлс нь Иаковын угсааны үлдэгдэлд бичигдсэн бөлгөө; мөн ёс бус байдал нь тэдгээрийг урагш тэдэнд авчрахгүй нь Бурханд мэдэгддэгийн улмаас, тэдгээр нь энэ маягаар бичиглэгдсэн буюу; мөн тэдгээр нь түүний зохих цагт урагш ирж болохын тулд Их Эзэний төлөө далдлагдах ёстой.

13Мөн миний хүлээн авсан зарлиг энэ болой; мөн болгоогтун, Их Эзэний зарлигийн дагуу, тэрбээр өөрийн мэргэн ухаанд нийцнэ хэмээн үзэх үед, тэдгээр нь гарч ирэх болно.

14Мөн болгоогтун, тэдгээр нь иудейчүүдийн үл итгэх тэдэнд очих болно; мөн энэ зорилгын учир тэдгээр нь очих болно—тэд, Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэдэгт ятгуулагдаж болохын тул; өөрийн хамгийн Хайртаар дамжуулан, өөрийн гэрээг биелүүлэн, Их Эзэн тэдний Бурхан тэдэнд соёрхсон, тэдний өвийн нутагт иудейчүүдийг, эсвээс Израилын бүх угсааг сэргээснээр, Эцэг өөрийн агуу хийгээд мөнхийн зорилгыг биелүүлж болохын тулд болой;

15Мөн түүнчлэн, харийнханаас тэдэнд очих түүний сайн мэдээнд энэ хүмүүсийн үрс илүү бүрнээр итгэж болохын тулд буюу; учир нь энэ хүмүүс тараагдаж, мөн бидний дунд байсан түүний ямар ч дүрслэлээс, тийм ээ, бүр леменчүүдийн дунд байснаас ч илүүгээр харанхуй, зэвүүцэм, мөн буртаглагдсан хүмүүс болох болно, мөн энэ нь тэдний итгэлгүй байдал болоод хиймэл шүтээн шүтдэгийн улмаас буюу.

16Учир нь болгоогтун, Их Эзэний Сүнс тэдний эцэг дээдсийн төлөө зүтгэхээ аль хэдийн больсон ажгуу; мөн тэд дэлхийд Христ болон Бурхангүйгээр байгаа болой; мөн тэд салхинд туугдах будааны хальс лугаа адил хөөгдөж байгаа билээ.

17Тэд нэгэн цагт бахдам сайхан хүмүүс байв, мөн тэд Христийг өөрсдийн хоньчин болгосон байв; тийм ээ, тэд бүр Бурхан Эцэгээр удирдуулдаг байв.

18Гэвч эдүгээ, болгоогтун, тэд Сатанаар, бүр салхинд туугдах будааны хальс лугаа адил, эсвээс далбаа эс бөгөөс зангуугүй, эс бөгөөс түүнийг жолоодох юу ч үгүйгээр давалгаан дээр шидэгдэх хөлөг лугаа адил хөтлүүлж байгаа бөлгөө; мөн бүр тэд түүний адилаар байгаа болой.

19Мөн болгоогтун, тэд уг нутагт хүлээн авч болох байсан тэдгээр адислалуудыг уг нутгийг эзэмших учиртай харийнханы улмаас Их Эзэн хадгалсан бөлгөө.

20Гэвч болгоогтун, улиран тохиох дор тэд харийнханаар хөөгдөж мөн тараагдах болно; мөн тэд харийнханаар хөөгдөж мөн тараагдсаны дараа, болгоогтун, тэгээд Их Эзэн, Абрахамд мөн Израилын бүх угсаанд хийсэн гэрээгээ санах болно.

21Мөн түүнчлэн Их Эзэн тэдний төлөө түүнд өргөгдсөн зөв шударгыг үйлдэгчдийн залбирлуудыг санах болно.

22Мөн тэгвэл, Ай Харийнхан та нар, та нар наманчилж хилэнцэт замаасаа эргэхээс бусдаар, Бурханы хүчний өмнө хэрхэн зогсож чадах билээ

23Бурханы мутарт гэдгээ та нар мэдэхгүй гэж үү? Тэрбээр бүх хүчийг эзэмшдэг, мөн түүний агуу удирдлагаар газар дэлхий хуйлмал бичиг лугаа адил хуйлагдах болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү

24Тиймийн тул, наманчлагтун та нар, мөн шударга ёсонд тэрбээр та нарын эсрэг ирэх вий хэмээн—Иаковын үрийн нэгэн үлдэгдэл та нарын дунд арслан лугаа адил явж, мөн та нарыг хэдэн хэсэг тасчин, мөн чөлөөлөх хэн ч үгүй байх болуузай хэмээн түүний өмнө өөрсдийгөө даруусга.