Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

Бүлэг 7

Мормон хожмын үеийн леменчүүдийг Христэд итгэж, түүний сайн мэдээг хүлээн зөвшөөрч, мөн аврагдахыг урив—Библид итгэдэг хэн бүхэн түүнчлэн Мормоны Номонд итгэх болно. Ойролцоогоор мэ 385 он.

1Мөн эдүгээ, болгоогтун, тэд өөрсдийн эцэг дээдсийн зүйлсийг мэдэж болохын тулд, хэрэв Бурхан миний үгсийг тэдэнд өгөх аваас, энэ хүмүүсийн хэлтрүүлэгдсэн үлдэгдэлд би заримыг ярихыг хүснэ; тийм ээ, би та нарт, Израилын угсааны үлдэгдэл та нарт ярьж байна; мөн миний ярих үгс нь эдгээр буюу:

2Та нар Израилын угсааных гэдгээ мэдэгтүн, та нар.

3Та нар наманчлалд ирэх ёстой, эсвээс та нар аврагдаж чадахгүйгээ мэдэгтүн, та нар.

4Та нар дайны зэр зэвсгүүдээ хаяж, мөн цус урсгахад цаашид сэтгэл үл хөөрч, мөн Бурхан та нарт зарлиглахаас бусдаар, тэдгээрийг дахин үл авах ёстойгоо мэдэгтүн, та нар.

5Та нар өөрсдийн эцэг дээдсийн мэдлэгт ирж, мөн өөрсдийн бүх нүглүүд мөн алдсуудаас наманчилж, мөн Есүс Христэд, тэрбээр Бурханы Хүү, мөн тэрбээр иудейчүүдээр хөнөөгдсөн, мөн Эцэгийн хүчээр тэрбээр дахин боссон, тэгснээр тэрбээр булшны дээгүүр ялалт олсон; мөн түүнчлэн үхлийн шаналал түүнд залгигдсан гэдэгт итгэх ёстойгоо мэдэгтүн, та нар.

6Мөн тэрбээр нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгож, тэгснээр хүмүүн түүний шүүлтийн суудлын өмнө зогсохоор босгогдоно гэдэгт.

7Мөн дэлхийн гэтэлгэлийг тэрбээр улируулан тохиолгосон, тэгснээр шүүлтийн өдөр түүний өмнө гэмгүй нь тогтоогдсон тэрэнд, дээдхийн найралд эцэсгүй магтууг нэг Бурхан болох, Эцэгт, мөн Хүүд, мөн Ариун Сүнсэнд, эцэсгүй аз жаргалтай байдлаар дуулахаар түүний хаант улсад Бурханы дэргэд амьдрах нь өгөгдөнө гэдэгт буюу.

8Тиймийн тул наманчлагтун, мөн Есүсийн нэрээр баптисм хүртэгтүн, мөн зөвхөн энэ цэдгээр бус харин түүнчлэн иудейчүүдээс харийнханд ирэх, харийнханаас та нарт ирэх тэр цэдгээр та нарын өмнө тавигдах Христийн сайн мэдээнээс баригтун.

9Учир нь болгоогтун, энэ нь та нар түүнд итгэж болно хэмээх зорилготойгоор бичигдсэн юм; мөн хэрэв та нар түүнд итгэх аваас та нар түүнчлэн үүнд итгэх болно; мөн хэрэв та нар үүнд итгэх аваас та нар өөрсдийн эцэг дээдсийн талаар, мөн түүнчлэн тэдний дунд Бурханы хүчээр үйлдэгдсэн гайхамшигт үйлүүдийн талаар та нар мэдэх болно.

10Мөн та нар Иаковын үрийн нэгэн үлдэгдэл болохоо та нар түүнчлэн мэдэх болно; тиймийн тул та нар анхны гэрээт хүмүүсийн дунд тоологдох буюу; мөн хэрэв та нар Христэд итгэн, мөн бидний Аврагчийн жишээг даган, тэрээр бидэнд зарлиг болгосны дагуу, эхлээд усаар, дараа нь галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртэх аваас, шүүлтийн өдөр та нарын хувьд сайн байх болно. Амен.