Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

Бүлэг 3

Мормон нифайчуудад наманчлалыг тунхаглав—Тэд агуу ялалтыг олж мөн хүчиндээ бахдан хөөрөв—Мормон тэднийг удирдахаас татгалзав, мөн тэдний төлөөх түүний залбирлууд итгэлгүй байв—Мормоны Ном Израилын арван хоёр овгийг сайн мэдээнд итгэхийг урьдаг. Ойролцоогоор мэ 360–362 он.

1Мөнхүү улиран тохиох дор леменчүүд арван жил улирч одох хүртэл дахин тулалдахаар ирсэнгүй. Мөн болгоогтун, би өөрийн хүмүүс, нифайчуудыг, нутгаа мөн зэр зэвсгээ тулааны цагт бэлтгэхээр хөдөлмөрлүүлэв.

2Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлэв: Энэ хүмүүст ийн тунхагла—Наманчлагтун та нар, мөн надад ирэгтүн, мөн баптисм хүртэгтүн та нар, мөн миний сүмийг дахин байгуулагтун, мөн та нар хэлтрүүлэгдэх болно.

3Мөн би энэ хүмүүст тунхаглав, гэвч энэ нь хий хоосон болов; мөн тэднийг хэлтрүүлсэн, мөн тэдэнд наманчлалын боломж олгосон нь Их Эзэн байсныг тэд ухаарсангүй. Мөн болгоогтун тэд Их Эзэн Бурханыхаа эсрэг зүрх сэтгэлээ хатууруулжээ.

4Мөнхүү улиран тохиох дор Христийн ирэлтээс хойш, бүхэлдээ гурван зуун жаран жил болж, энэ арав дахь жил улирч одсоны дараа, тэд дахин бидний эсрэг тулалдахаар бэлтгэж байгааг леменчүүдийн хаан надад мэдэгдсэн захидал илгээв.

5Мөнхүү улиран тохиох дор би Эзгүйрэлийн нутагт, хил дээр орших хотод, өмнө зүгийн нутаг тийш хөтөлсөн нарийн гармын ойр өөрийн хүмүүсийг цугларах болгов.

6Мөн бид леменчүүдийн их цэргийг зогсоож болохын тул, тэд бидний аль ч нутгийг эзэмшилдээ авахгүй байж болохын тулд, бид тэнд өөрсдийн их цэргийг байрлуулав; тиймийн тул бид бүх хүчээрээ тэдний эсрэг бэхлэлт босгов.

7Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жаран нэг дэх онд леменчүүд бидний эсрэг тулалдахаар уруудан Эзгүйрэлийн хотод ирэв; мөнхүү улиран тохиох дор тэр жилд бид тэднийг ялж, үүний хэрээр тэд дахин нутагтаа буцав.

8Мөн гурван зуун жаран хоёр дахь онд тэд тулалдахаар дахин уруудан ирэв. Мөн бид тэднийг дахин ялж, мөн тэднээс агуу олныг хөнөөж, мөн тэдний үхэгсэд тэнгист хаягдсан буюу.

9Мөн эдүгээ, миний хүмүүс, нифайчуудын үйлдсэн энэ агуу зүйлийн улмаас, тэд хүчиндээ сагсуурч эхлэн, мөн тэнгэрийн өмнө, дайснуудаараа хөнөөгдсөн ах дүүсийнхээ цусны өшөөг тэд авах болно хэмээн тангараглаж эхлэв.

10Мөн тэд дайсныхаа эсрэг тулалдахаар явж мөн уг нутгийн гадаргуу дээрээс арилгах болно хэмээн тэд тэнгэрээр, мөн түүнчлэн Бурханы сэнтийгээр тангараглаж байв.

11Мөнхүү улиран тохиох дор би, Мормон, тэдний ёсон бус мөн жигшүүрт хэргийн улмаас, энэ цагаас энэ хүмүүсийн ахлагч бөгөөд удирдагч байхаас бүрнээ татгалзав.

12Болгоогтун, би тэднийг удирдсан, тэдний ёс бус үйл байсан хэдий ч би тэднийг олон удаа тулалдаанд удирдсан, мөн надад байсан Бурханы хайрын дагуу тэднийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг байв; мөн бодгаль минь өөрийн Бурханд тэдний төлөө бүх өдрийн уртад залбиралд цутгагдсан билээ; гэсэн хэдий ч, тэдний зүрх сэтгэл хатуугийн улмаас, энэ нь итгэлгүй байв.

13Мөн гурвантаа би тэднийг дайснуудынх нь гараас гаргаж авав, мөн тэд нүглүүдээсээ наманчилсангүй.

14Мөн тэд дайсныхаа эсрэг тулалдахаар явж, мөн ахан дүүсийнхээ цусны өшөөг авна хэмээн, бидний Их Эзэн мөн Аврагч Есүс Христээр тэдэнд хориглогдсон тэр бүгдээр тэд тангарагласны дараа, болгоогтун Их Эзэний дуу хоолой надад ирж, хэлсэн нь:

15Өшөө авалт бол минийх, мөн би хариу төлөх болно; мөн би тэднийг чөлөөлсний дараа энэ хүмүүс наманчлаагүйн улмаас, болгоогтун, тэд дэлхийн гадаргуу дээрээс арилгагдах болно.

16Мөнхүү улиран тохиох дор би дайснуудынхаа эсрэг явахыг бүрнээ татгалзав; мөн бүр Их Эзэн надад зарлиг болсончлон би үйлдэв; мөн ирэх зүйлсийн талаар гэрчилсэн Сүнсний үзүүлэлтүүдийн дагуу, би харсан мөн сонссон тэдгээр зүйлийг дэлхийд үзүүлэхээр оролцохгүй нэгэн гэрч болон зогссон бөлгөө.

17Тиймийн тул би харийнхан та нарт хандан бичиж байна, мөн түүнчлэн Израилын угсааныхан та нарт, уг ажил ундрахад, та нар өвийнхөө нутаг тийш буцаж очихоор бэлтгэхээр завдаж байх болно;

18Тийм ээ, болгоогтун, дэлхийн бүх хязгааруудад; тийм ээ, Иерусалимын нутагт шавь нараа болгож Есүсийн сонгосон тэр арван хоёроор үйлүүдийн дагуу шүүгдэж болох, Израилын арван хоёр овгийнхон та нарт хандан бичиж байна.

19Мөн энэ хүмүүсийн үлдэгдэлд хандан түүнчлэн бичиж байна би, энэ нутагт Есүсийн сонгосон арванхоёроор түүнчлэн шүүгдэх тэдэнд; мөн тэд Иерусалимын нутагт Есүсийн сонгосон арванхоёроор шүүгдэх болно.

20Мөн эдгээр зүйлсийг Сүнс надад үзүүлж байна; тиймийн тул та бүгдэд бичиж байна би. Мөн энэ шалтгааны улмаас та нарт бичиж байна би, та нар бүгд Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстойгоо та нар, тийм ээ, Адамын хүмүүний бүх гэр бүлд хамрагддаг бодгаль болгон мэдэж болохын тулд; мөн та нар өөрсдийн үйлүүдээр, тэдгээр нь сайн эсвээс хилэнцэт байлаа ч, шүүгдэхээр зогсох ёстой;

21Мөн түүнчлэн та нарын дунд байх Есүс Христийн сайн мэдээнд та нар итгэж болохын тулд; мөн түүнчлэн Их Эзэний гэрээт хүмүүс болох иудейчүүд, тэдний хөнөөсөн Есүсийг, чухамхүү Христ мөн чухамхүү Бурхан хэмээн гэрчлэх, тэдний харсан мөн сонссон түүнээс өөр нэгэн гэрчтэй байхын тулд буюу.

22Мөн дэлхийн бүх хязгаарууд та нар наманчилж мөн Христийн шүүлтийн суудлын өмнө зогсохоор бэлтгэхийг ятгаж чадаасай билээ би.