Цахим хэрэгслийг аюулгүй ашиглаж сурах
Би цахим хэрэгслийг ашиглах бүрдээ сонголттой тулгардаг.
Лайк дардаг. Дагадаг. Сабскрайб хийдэг. Гүйлгэж хардаг.
Би цахим хэрэгслийг ашиглах бүрдээ сонголттой тулгардаг. Би үүнийг өсөж хөгжих, шинэ ур чадвар эзэмших, бусадтай харилцах зэрэгт ашиглаж аль эсвэл үүний улмаас эрүүл бус дадал хэвшилтэй болж болно.
Тийм учраас би цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглахад тусалдаг зүйлүүдээ хуваалцаж байна. Эдгээр нь зорилготой байх, төлөвлөх, завсарлах юм. Энэ гурван үгийг санах нь намайг аюулд орохоос сэргийлж, надад дэмжлэг туслалцаа авахад тусалдаг. Танд ч бас тусална гэж бодож байгаа учраас би эдгээрийг хуваалцаж байгаа юм.
Дараах зүйлийг сана.
-
Цахим хэрэгсэлд өөрийн гэсэн зорилго бий.
-
Надад цахим хэрэгсэл ашиглахад зориулсан төлөвлөгөө байгаа.
-
Би амсхийж, завсарлага авч чадна.