Өсвөр үеийнхэн
Төлөвлөх


Төлөвлөх

Hand holding a smartphone

Урьдчилан төлөвлөсөн үедээ би тайван байж, илүү зөв сонголт хийдэг.

Би гитар тоглох дуртай, сайн ч тоглодог. Тоглолт ойртох болгонд би бэлтгэж, урьдчилан төлөвлөх хэрэгтэйгээ мэддэг. Цахим хэрэгслийн тухайд ч мөн адил. Урьдчилан төлөвлөсөн үедээ би тайван байж, илүү зөв сонголт хийдэг.

Төлөвлөгөөнөөсөө хазайхгүй байхад тусалдаг хэдэн энгийн дүрэм надад бий.

  • Би өдөр тутмын дэлгэцэд зориулах цагтаа хязгаар тогтоодог.

  • Би зөвхөн ойр дотнын гэр бүл, найз нөхдөө “дагаж,” тэдэнтэй холбогддог.

  • Манай гэрт унтлагын өрөө, угаалгын өрөө гэх мэт цахим хэрэгсэл ашигладаггүй газрууд байдаг.

  • Би гэр бүлийн цахим хэрэгсэл цэнэглэх хэсэг гаргасан, тэгээд хүн бүр цахим хэрэгслээ шөнө цэнэглэхдээ гараасаа хол байлгадаг.

  • Би зохисгүй, аюултай аппликэйшн болон контентыг хязгаарлах шүүлтүүр ашигладаг.

Цахим хэрэгслийг ашиглан хийж болох сонголтыг зөв эсвэл буруу гэж заасан тодорхойлолт байдаггүй. Гэхдээ урьдчилан төлөвлөх нь надад тусалдаг. Би бас найз нөхөд, гэр бүлийнхэн маань юу бодож байгаа талаар тэдэнтэй ярилцаж чадна.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч

Icons