Завсарлах
Амсхийж, завсарлага авах нь миний хувьд ЗҮГЭЭР.
Заримдаа би аз жаргалтай байх эсвэл бусад хүнтэй холбогдохын тулд цахим хэрэгслийг ашиглах хэрэгтэй гэж боддог. Эсвэл ганцаардаж, уйдсандаа дээш доош гүйлгэн хардаг. Заримдаа хүчирхийлэл, аймшигтай эсвэл бэлгийн харьцааны шинжтэй зүйлс гарч ирдэг ч чухам яах ёстойгоо би сайн мэддэггүй.
Би амсхийж, завсарлага авах нь миний хувьд ЗҮГЭЭР гэдгийг мэдсэн. Сүнс намайг удирдаж, сэрэмжлүүлж, хэрхэн үйлдэхээ болон төрж буй мэдрэмжээ бодож үзэхэд надад туслах болно. Дараа нь би өөрөөр сонгох шийдвэр гаргаж чадна.
Надад дараах зүйлс тус болдгийг би мэдсэн. Үүнд:
-
Хүлээн зөвшөөрөх: Би зохисгүй эсвэл муухай, ганцаардуулах эсвэл тавгүй мэдрэмж төрүүлж буй контентыг үзээд, “Энэ муухай мэдрэмж төрүүлж байна” гэж хэлж чадна.
-
Илүү зөвийг сонгох: Би цахим хэрэгслээ унтрааж эсвэл мэдэгдлийнх нь дууг хааж чадна. Би цахим төхөөрөмжгүй гадуур гарах юм уу өөр өрөөнд орж чадна.
-
Хэн нэгэнтэй холбогдох: Би найзтайгаа юм уу гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй юу мэдэрч байгаагаа хуваалцаж чадна. Заримдаа надад хэн нэгэнтэй дэлгэцээр биш, харин нүүр тулан холбоо тогтоох хэрэгтэй байдаг.
Зорилготой байх, төлөвлөх, завсарлах гэсэн гурван үг маш том өөрчлөлт гаргахад тусална.
Цахим хэрэгслийг ашиглахад зориулсан таны төлөвлөгөө юу вэ? Та энэ хуудсыг ашиглан тэмдэглэл хөтлөх юм уу эргэн сануулах зарим зүйлийг бичиж болно.