“Их Эзэн Елиад хандан ярив,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Их Эзэн Елиад хандан ярив,” Хуучин Гэрээний түүхүүд
1 Хаад 19
Их Эзэн Елиад хандан ярив
Их Эзэний дуу хоолойг сонсож байгаа нь
Ахаб хаан Иезебел хатанд Их Эзэн Баалын тахилчдыг ялсан тухай хэлэв. Иезебел уурлаж, бошиглогч Елиаг ална гэв.
1 Хаад 19:1–2
Аюулгүй байхын тулд Елиа Израилын нутгийг орхин гарлаа. Тэр 40 өдөр, 40 шөнийн турш мацаг барин явжээ. Тэгээд тэр Синаи ууланд ирж, нуугдах агуй олов. Их Эзэн Елиаг уулын оргил өөд гар, тэнд Тэр түүнтэй ярилцана гэв.
1 Хаад 19:3, 8–11
Хүчит салхи салхилж, агуйн эргэн тойрон дахь хаднуудыг хэсэглэн бутлав. Дараа нь газар хөдлөлт газрыг чичрүүлэв. Тэгээд гал гарч эхэллээ. Елиа хуй салхи, газар хөдлөлт, галаас гарах чанга чимээг сонсжээ. Гэхдээ Их Эзэний дуу хоолой тэдгээр чанга чимээн дунд байсангүй.
1 Хаад 19:11–12
Дараа нь Елиа намуухан хүнгэнэх дууг сонсжээ. Тэр дуу Их Эзэн мөн болохыг мэдэв. Их Эзэн түүнээс тэнд юу хийж байгааг нь асуулаа.
1 Хаад 19:12–13
Тэр тэнд аюулгүй байхын тулд нуугдаж байгаагаа хэлэв. Бүх бошиглогч алуулж, хүмүүс Их Эзэнийг үгүйсгэсэн тухай ярив.
1 Хаад 19:14
Их Эзэн Елиаг тайтгаруулж, Өөрт нь итгэлтэй хэвээр үлдсэн олон израил хүн байгаа гэв. Их Эзэн түүнээс гэртээ харьж, өөр бошиглогч бэлтгэхийг хүсжээ. Энэхүү шинэ бошиглогчийн нэрийг Елиша гэдэг байв.
1 Хаад 19:15–18