“Иосефын сүнслэгээр өдөөгдсөн зүүд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Иосефын сүнслэгээр өдөөгдсөн зүүд,” Хуучин Гэрээний түүхүүд
Эхлэл 30; 37
Иосефын сүнслэгээр өдөөгдсөн зүүд
Гэр бүлийнхэнд бие биенээ хайрлахад тулгарч буй асуудал
Иаков, Рахел хоёр хүүтэй болохын төлөө олон жил залбирчээ. Их Эзэн тэдний залбиралд хариулж, Иосеф хүү төрөв. Иосеф бол Иаковын хайртай хүү бөгөөд тэр түүнд онцгой дээл өгчээ. Иаковын ахмад 10 хөвгүүн түүнд атаархав.
Эхлэл 30:22–24; 37:1–4
Иосеф 17 орчим настай байхдаа сүнслэгээр өдөөгдсөн зүүд зүүдэлсэн ба уг зүүдэнд тэр ах нартайгаа тариан талбай дээр сүрэл боож байлаа. Иосефын боосон сүрэл босоод зогсчих юм. Харин ах нарынх нь боосон сүрэл түүний сүрэлд мөргөцгөөж гэнэ. Иосеф энэ зүүдээ ах нартаа хэлэхэд тэд түүнд уурлав.
Эхлэл 37:2, 5–8
Дараа нь Иосеф дахин сүнслэгээр өдөөгдсөн зүүд зүүдлэв. Түүний зүүдэн дотор нар, сар мөн 11 од түүнд мөргөцгөөж гэнэ. Иосеф гэр бүлдээ зүүднийхээ талаар хэллээ. Энэхүү зүүд нь Иосефыг гэр бүлээ захирна гэж буй мэт сонсогдов. Иосефын ах нар улам уурлав. Тэд түүний зүүдийг таалсангүй.
Эхлэл 37:9–11
Нэгэн өдөр Иосефын ах нар гэрээсээ хол хонио хариулж байлаа. Иаков Иосефыг дуудан, тэднийг харуулахаар явуулжээ.
Эхлэл 37:12–19
Иосефын зарим ах түүнийг алахыг хүсэж байлаа. Тэд Иосефын дээлийг булаан авч, түүнийг нүхэнд хаяв.
Эхлэл 37:20–24
Түүнийг нүхэнд байх үед ах нар нь Египет рүү аялж буй аянчдыг олж харав. Ах нар нь Иосефыг аянчдад 20 мөнгөн зоосоор худалдахаар шийджээ.
Эхлэл 37:25–28
Тэгээд ах нар нь түүний дээлэнд ямааны цус түрхэв. Ах нар нь эцэг Иаковтоо буцаж ирээд, түүнд дээлийг үзүүлжээ. Тэд дүүгээ зэрлэг араатнуудад бариулсан гэж Иаковт худал хэлэв.
Эхлэл 37:31–33
Иосефыг үхсэн гэж бодсон тул Иаков уйлав.
Эхлэл 37:32–35
Гэхдээ Иосеф амьд үлджээ. Тэр гэрээсээ хол Египетэд боолчлогдож байлаа.
Эхлэл 37:36