Судрын түүхүүд
Хагар


“Хагар,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Хагар,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 16

Хагар

Хагарт зориулсан Их Эзэний төлөвлөгөө

Зураг
Хөл хүнд Хагар

Хагар Сарагийн зарц байв. Сара нас дээр гарсан ба үр хүүхэдгүй байлаа. Тэр нөхөр Абрахамдаа Хагартай гэрлэвэл үр хүүхэдтэй болж чадна гэж хэлжээ. Абрахам, Хагартай гэрлэж, удалгүй Хагар хүүхэд төрүүлэх болов.

Эхлэл 16:1–3

Зураг
Хагар зугтав

Хагар, Сара хоёр бие биетэйгээ ширүүн харьцаж эхэлжээ. Хагар цөл рүү оргон зугтахыг сонгов.

Эхлэл 16:4–6

Зураг
Хагар булгийн дэргэд амарч байгаа нь

Тэр явсаар ихэд ядарч, цангажээ. Эцэст нь тэр булгийн дэргэд ирж, тэндээ амрав.

Эхлэл 16:7

Зураг
Хагартай ярьж буй тэнгэр элч

Их Эзэн Хагарын зовлон зүдүүрийг мэдэж байсан ба түүнд туслах төлөвлөгөөтэй байв. Тэр Хагар луу тэнгэр элч илгээж, Абрахам, Сара хоёр луу буцаж очихыг хүслээ. Тэрээр Хагарт гэр бүл нь өнөр өтгөн болно хэмээн амлажээ. Мөн төрөх хүүхэд нь хүү, түүнийг Ишмаел гэж нэрлэх ёстой гэв.

Эхлэл 16:7–14

Зураг
Хагар, Ишмаел хоёр Абрахам, Сара хоёрын хамт

Хагар Их Эзэнд итгэж, тэнгэр элчийг дуулгавартай дагасан ажээ. Тэр Абрахам, Сара хоёр луу эргэж очив. Хагар хүү төрүүлж, Ишмаел гэж нэрлэв. Их Эзэн өөрийг нь харж хандаж байгааг тэр мэдэж байлаа.

Эхлэл 16:11, 15