Судрын түүхүүд
Нехемиа


“Нехемиа,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Нехемиа,” Хуучин Гэрээний түүхүүд

Нехемиа 1–246

Нехемиа

Иерусалимын хэрмийг сэргээн босгож байгаа нь

Зураг
Нехемиа, хаан харж байгаа нь

Нехемиа бол Перст амьдардаг иудей хүн байв. Тэр хааны итгэмжит үйлчлэгч байлаа. Нэг өдөр Нехемиа Иерусалим дахь иудейчүүдийн зовж байгааг сонсжээ. Иерусалимыг хамгаалсан хэрмийг нураасан ч сэргээн бариагүй байв. Иерусалим аюулд ороод байлаа. Нехемиа Их Эзэнээс тусламж хүсэн мацаг барьж, залбирав.

Нехемиа 1

Зураг
Хаан Нехемиатай хэрмийн талаар ярьж байгаа нь

Хаан Нехемиагаас яагаад ийм их гунигтай байгааг асуув. Тэр Иерусалим дахь аюулын тухай хаанд хэлжээ. Хаан түүнд тусалж чадна гэв. Нехемиа Иерусалим руу явж, хэрмийг сэргээн босгохыг гуйв. Хаан Нехемиаг удирдагч болгож, түүнд шаардлагатай зүйлсийг өгчээ.

Нехемиа 2:2–8

Зураг
Нехемиа хэрмийг сэргээн босгож буйг дайснууд нь харж байгаа нь

Нехемиа иудейчүүдийн хамтаар Иерусалимын ханыг сэргээн босгож эхлэв. Гэвч дайснууд нь тэднийг элэглэн шоолж, зогсоох гэж оролджээ.

Нехемиа 2:17–20

Зураг
Нехемиаг дооглож буй хүмүүс

Тэд Нехемиаг хотоос явуулах гэж башир арга хэрэглэж байлаа. Гэвч тэр хотыг орхиж яваагүй. Тэр Их Эзэнд итгэж байсан. Тэр агуу ажил хийж байлаа.

Нехемиа 6:2–4

Зураг
Нехемиа барьж дууссан хэрэм дээрээ зогсож байгаа нь

Нехемиа хүмүүстээ бүү ай гэв. Тэд хамгаалагчдыг хэрмийн эргэн тойронд байршуулан хамгаалав. Иудейчүүд хэрмийг үргэлжлүүлэн барьж босгожээ. Их Эзэн иудейчүүдэд хүч чадал өгч, тэд хэрмийг 52 өдөрт дуусгав. Иерусалим ахин аюулгүй боллоо.

Нехемиа 4:6–15; 6:5–9, 15–16