Судрын түүхүүд
Адам, Ева хоёрын гэр бүл


“Адам, Ева хоёрын гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Адам, Ева хоёрын гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 4; Мосе 5–6

Адам, Ева хоёрын гэр бүл

Их Эзэнийг дагахаар сонгох

Зураг
Адам, Ева хоёрын гэр бүл

Адам, Ева хоёр Еденийн цэцэрлэгийг орхисныхоо дараа, дэлхий дээрх Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд зориулсан төлөвлөгөөний талаар үргэлжлүүлэн суралцав. Тэд олон хүүхэдтэй болж, Их Эзэний тухай мэддэг бүх зүйлээ тэдэнд зааж өгөв. Адам, Ева хоёрын зарим хүүхэд Их Эзэнд дуулгавартай байхыг сонгожээ. Гэхдээ зарим нь дуулгаваргүй байхыг сонгов.

Мосе 5:1–12; 6:15

Зураг
Адам судруудыг бичив; Адма Еватай болон хүүхдүүдтэйгээ хамт

Адам, Ева хоёрын гэр бүл дурсамжийн ном хөтөлдөг байв. Тэд гэр бүлийн түүхээ уг номд бичжээ. Тэд Их Эзэн тэдэнд хэрхэн тусалсан тухай бичив.

Мосе 6:5–6

Зураг
Каин ба Абел

Каин, Абел хоёр бол Адам, Ева хоёрын хөвгүүд байлаа. Абел Их Эзэнийг хайрладаг байсан ба Түүнийг дагахаар сонгожээ. Каин Их Эзэнд дуулгаваргүй байв. Тэр эсэргүүцэхийг сонгожээ.

Эхлэл 4:1–16

Зураг
хотыг ширтэж буй хүн

Адам, Ева хоёрын гэр бүл өнөр өтгөн болж байв. Өөр олон хүн төржээ. Тэд бүгд сонгох эрх чөлөөтэй байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд зарим хүн Их Эзэний зарлигуудыг эсэргүүцэв. Их Эзэн бошиглогчдыг хүмүүст наманчлахыг заалгуулахаар илгээв.

Эхлэл 4:25–26; Мосе 5:13; 6:23