Судрын түүхүүд
Абрахам, Исаак хоёр


“Абрахам, Исаак хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Абрахам, Исаак хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 17; 21–22

Абрахам, Исаак хоёр

Эцэг, хүү ба тахил

Зураг
Абрахам, Сара болон нялх хүүхэд

Абрахам Сара хоёр Их Эзэний амласны дагуу хүүтэй болов. Тэд түүнийг Исаак гэж нэрлэв.

Эхлэл 17:9; 21:1–3

Зураг
Абрахам Исаакт зааж байгаа нь

Тэд Исаакт хайртай байв. Тэд түүнд зөвийг сонгохыг мөн Их Эзэнд итгэхийг заасан.

Эхлэл 21:8

Зураг
Абрахам, Сара хоёр Исаак руу харж байгаа нь

Их Эзэн Абрахам, Сара хоёрт тэдний гэр бүл бүх дэлхийг адислахын тулд Исаакаар дамжуулан өсөх болно хэмээн амласан. Гэвч нэг өдөр Их Эзэн Абрахамд Исаакийг Мориа ууланд аваачиж тахил болгон өргөхийг зарлиглав.

Эхлэл 17:1–8; 22:1–2

Зураг
Абрахам, Исаак хоёр хамт явж байгаа нь

Тэднийг уул руу явах замд Исаак тахилын хурга хаана байгааг асуув. Их Эзэн хургаар хангах болно гэж Абрахам хэлэв.

Эхлэл 22:4–8

Зураг
Абрахам, Исаак хоёр тахилын ширээ босгож буй нь

Абрахам Мориа уулан дээр тахилын ширээ босгож, дээр нь мод байрлуулав.

Эхлэл 22:8–9

Зураг
Абрахам Исаакаар тахил өргөхөөр бэлтгэж буй нь

Их Эзэний зарлигласны дагуу Абрахам Исаакийг тахилын ширээн дээр хэвтэхийг хүсэв. Аврагч Есүс Христ Эцэгтээ итгэдэг шиг Исаак мөн адил Абрахамд итгэж байв.

Эхлэл 22:9

Зураг
тэнгэр элч Абрахам, Исаак хоёрт үзэгдсэн нь

Абрахамыг Исаакаар тахил өргөх гэж байх үед Их Эзэний тэнгэр элч түүнийг зогсоов. Абрахам Их Эзэнд итгэлээ харуулсан. Абрахам үргэлж Их Эзэнийг дагах болно гэдгээ мэдэж байлаа.

Эхлэл 22:10–12

Зураг
бутанд тээглэсэн эр хонь

Абрахам хараагаа өргөн харвал нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Их Эзэн тахилд зориулж эр хонийг өгсөн байв.

Эхлэл 22:13

Зураг
Тэнгэр өөд ширтэж буй Абрахам, Исаак хоёр

Абрахам, Исаак хоёр Тэнгэрлэг Эцэг хэрхэн Өөрийн Хүү Есүс Христийг золиос болгон өгсөн талаар суралцав. Абрахам дуулгавартай байсан учир Их Эзэн Есүс Христ түүнд итгэв. Абрахам түүний гэр бүлийг тэнгэрийн оддоос ч илүү олон тоотой байх болно гэсэн Их Эзэний амлалтад итгэж байв.

Эхлэл 22:17–18; Иаков 4:5