Судрын түүхүүд
Елиа ба Баалын тахилч нар


“Елиа ба Баалын тахилч нар,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Елиа ба Баалын тахилч нар,” Хуучин Гэрээний түүхүүд

1 Хаад 18

Елиа ба Баалын тахилч нар

Хуурамч тахилчдын эсрэг Их Эзэний бошиглогч

Зураг
Баалын бяцхан хөшөө

Израилын хаант улс усгүй байдлаас болж зовсоор байв. Хаан Ахаб хүмүүст Баал гэгдэх хуурамч бурхныг нь дага гэж хэлэв.

1 Хаад 18:1–2, 17–18

Зураг
Елиа Ахабтай ярьж байгаа нь

Их Эзэн бошиглогч Елиаг Ахабтай уулзуулахаар илгээв. Елиа бүх хүмүүсийг уулын орой өөд очихыг урив. Тэрээр хааныг болон түүний тахилчдыг Их Эзэн эсвэл Баал хоёрын хэн нь үнэн Бурхан болохыг ирж харахад уриалав.

1 Хаад 18:19–21

Зураг
Елиа Баалын тахилчидтай ярьж буй нь

Елиа уриалгыг тайлбарлав. Тэр болон тахилчид бухаар тахилын ширээнд тахил өргөж харин галыг өөрсдөө асаахгүй байхаар болов. Харин үүний оронд тахилч нар Баалаас гал асаахыг гуйж залбирах байв. Дараа нь Елиа Их Эзэнээс гал асаахыг гуйхаар болжээ. Елиа зөвхөн үнэн Бурхан гал асааж чадна гэдгийг мэдэж байв.

1 Хаад 18:22–25

Зураг
Елиа бүлэг хүмүүстэй ярьж байгаа нь

Баалын тахилчид өөрсдийн бурханд өглөөнөөс орой хүртэл залбирсан ч юу ч тохиолдсонгүй. Елиа тэднийг шоглон тэдний бурхан Баал унтаж байгаа байх гэж хэлэв.

1 Хаад 18:26–27

Зураг
Баалын тахилчид тахилын ширээн дээр залбирч байгаа нь

Тахилчид уурлаж, тахилын ширээн дээр гарч орой болтол хашгирав. Тэд өөрсдийн бурханаа хариулна гэж найдаж байсан ч гал гараагүй хэвээр байлаа.

1 Хаад 18:28–29

Зураг
Өвдөглөж буй Елиа

Тэгээд Елиагийн ээлж ирэв. Тэрээр Их Эзэнд тахилын ширээ босгож, тахилын ширээний эргэн тойронд нүх ухаж, тахилыг бэлдэв.

1 Хаад 18:30–32

Зураг
Елиа ба түүний хүмүүс тахилын ширээ босгож байгаа нь

Елиа хүмүүсээс дөрвөн торх ус дүүргэж, тахилын ширээний мод руу гурван удаа юүлэхийг хүсэв. Ус моднуудыг болон тахилын ширээг хальж асгарав. Ус нүхийг дүүргэв.

1 Хаад 18:33–37

Зураг
Тахилын ширээний дэргэд залбирч буй Елиа

Елиа үнэн Бурханы хүчийг үзүүлэхээр Их Эзэнд залбирав. Их Эзэний гал бууж, тахил, мод, чулуу усыг шатаажээ. Елиагийн Бурхан бол үнэн Бурхан гэдгийг хүмүүс мэдэв. Елиа ган ганчиг дуусаасай гэж залбирч Их Эзэн бороо оруулав.

1 Хаад 18:38–41