“Бошиглогч Мосе,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Бошиглогч Мосе,” Хуучин Гэрээний түүхүүд
Гэтлэл 2–3
Бошиглогч Мосе
Их Эзэний хүмүүсийг чөлөөлөхөөр дуудагдсан нь
Мосе Фараоны охины хүү болж өссөн. Мосе египетчүүд израилчуудыг доромжилдог байсныг харав. Египетчүүд израилчуудыг боолчилдог байсанд тэр гуниглаж байв.
Гэтлэл 2:10–11
Нэг өдөр Мосе нэгэн египет хүн израил хүнийг зодож байхыг харжээ. Мосе израил хүнийг хамгаалахын тулд египет хүнийг алав.
Гэтлэл 2:11–14
Фараон үүний талаар олж мэдээд, Мосег алахыг хүссэн боловч Мосе Египетээс зугтав.
Гэтлэл 2:15
Мосе Мидиан хэмээх газарт ирж, тэнд Зиппора хэмээх эмэгтэйтэй танилцав. Тэд гэрлэж, үр хүүхэдтэй болов.
Гэтлэл 2:21–22
Мосе Мидианд амьдарч байхдаа шатаж буй бутыг харсан боловч гал бутыг шатаасангүй. Их Эзэн гал дотор үзэгдэж Мосетой ярив.
Гэтлэл 3:1–6
Их Эзэн израилчуудыг Египетэд зовж шаналж байгааг мэдэж байсан гэдгээ хэлэв. Тэрээр Мосег Египет рүү буцаж очоод, израилчуудыг чөлөөлөхийг Фараоноос хүсэхийг зарлигласан. Их Эзэн израилчуудыг чөлөөлөхөд Мосед тусалж, тэднийг амлагдсан нутаг тийш удирдана хэмээн хэлэв.
Гэтлэл 3:7–18