Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Ерөнхий төлөвлөлтийн тойм


“Ерөнхий төлөвлөлтийн тойм,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж (2022)

“Ерөнхий төлөвлөлтийн тойм,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж

Зураг
инээмсэглэж буй гэр бүл

Ерөнхий төлөвлөлтийн тойм

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс уг бүс нутгийн ерөнхий төлөвлөлтийн ажлыг удирддаг. Энэ хичээл зүтгэл нь зохицуулах зөвлөл юм уу олон гадасны хамтарсан түвшинд явагддаг. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс ерөнхий төлөвлөлтийн үйл явцыг хянах Бүсийн далын гишүүнийг томилдог бөгөөд ажлын албаны дарга (ААД) болон түүний багийнхан түүнд тусламж үзүүлнэ.

Зохицуулах зөвлөл юм уу олон гадасны хамтарсан түвшинд ерөнхий төлөвлөлтийг хийх нь Сүм хурдацтай өсөж байгаа газарт болон цуглааны байрыг нийлүүлэх боломжтой газарт эсвэл гишүүдийн нягтрал ихтэй газарт хамгийн тохиромжтой.

Бүсийн дал, ААД болон түүний багийнхан урт хугацааны (хамгийн багадаа таван жилийн) ерөнхий төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэхээр орон нутгийн санваарын удирдагчидтай хамтран ажиллана.

Зураг
Цуглаанд сууж буй эрчүүд

Тэд үүнийг ихэнхдээ дараах үе шатуудын дагуу хийдэг. Үүнд:

  1. Бүсийн дал зохицуулах зөвлөлийн юм уу гадас дундын хурлыг явуулж, сургаал, зарчим, удирдамж, гадасны статистикийн талаар ярилцана.

  2. ААД болон түүний багийнхан төслийн өсөлт, ирээдүйн чиг хандлагыг урьдаас тоймлон гаргах зорилгоор гадасны ерөнхийлөгчидтэй хамтран ажиллана.

  3. Гадасны ерөнхийлөгч гэр бүл, гишүүд, нэгжүүдийг бэхжүүлэн хүчирхэгжүүлэхэд шаардлагатай хил хязгаарын өөрчлөлтийг тодорхойлно.

  4. ААД-ын багийнхан санваарын төлөвлөгөөг дэмжих цуглааны байрны шийдлийг тодорхойлно.

  5. Бүсийн дал, гадасны ерөнхийлөгчид болон ААД, түүний багийнхан эцсийн ерөнхий төлөвлөгөөг гаргадаг. ААД нь боломжтой үедээ Бүсийн далтай хамтран бүсийн зөвшөөрлийг авахын тулд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд ерөнхий төлөвлөгөөг танилцуулдаг.

    Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлийг авсныхаа дараа, ААД нь Цуглааны байр, барилга байгууламжийн хэлтсээр хянуулж, хамтарсан зөвшөөрөл авахын тулд ерөнхий төлөвлөгөөг илгээдэг.

  6. Гадасны ерөнхийлөгчид тодорхойлсон хил хязгаарын өөрчлөлтийг илгээнэ.

  7. ААД-ын багийнхан төслүүдийг цуглааны байрны жил тутмын төлөвлөгөөнд оруулахаар бэлтгэнэ.

  8. Бүсийн дал, гадасны ерөнхийлөгчид, ААД болон багийнхан шаардлагатай бол уг төлөвлөгөөг тогтмол шинэчилнэ.