Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
3. Хил хязгаарын шаардлагатай өөрчлөлтийг тодорхойлох


“3. “Хил хязгаарын шаардлагатай өөрчлөлтийг тодорхойлох,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж (2022)

“Хил хязгаарын шаардлагатай өөрчлөлтийг тодорхойлох,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж

Зураг
ариун ёслол түгээж буй эрэгтэй

3.

Хил хязгаарын шаардлагатай өөрчлөлтийг тодорхойлох

Олон гадас Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдамжтай уялдуулан удирдагч, гишүүд болон нэгжүүдийг хүчирхэгжүүлэх ажлыг тодорхойлж, хэрэгжүүлсэн. Ерөнхий төлөвлөлтийг хийж байхад гадасны ерөнхийлөгчид Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд хил хязгаарын өөрчлөлт хийх санал гаргаж болно. Олон гадас хамтран ажиллаж байгаа тохиолдолд нэг гадас дангаар ажиллах боломжгүй өөрчлөлтийн талаар тунгаан ярилцах сайхан боломж ерөнхий төлөвлөлтийн үед гардаг.

Удирдагчид хил хязгаарын өөрчлөлтийг хийхээр бодож үзэх үед тэдний гол анхаарах зүйл нь цуглааны байрыг илүү сайн ашиглахад биш, харин Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэхэд төвлөрөх ёстой. Хил хязгаарын өөрчлөлт хийх талаар бодож үзэх үедээ анхаарах чухал зүйлсийг энэ баримтын 6-р хэсэг, Нэгж болон хил хязгаарын өөрчлөлтийн хүсэлт илгээх гэдгээс харж болно.