Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
1. Сургаал, зарчим, удирдамжийг заах


“1. “Сургаал, зарчим, удирдамжийг заах,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж (2022)

“Сургаал, зарчим, удирдамжийг заах,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж

Зураг
Цуглаанд сууж буй эрчүүд

1.

Сургаал, зарчим, удирдамжийг заах

Харьяа гадасны ерөнхийлөгчдийн оролцож байгаа зохицуулах зөвлөлийн хуралд Бүсийн дал нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чиглүүлгийг хянадаг. Мөн тэрээр холбогдох сургаал, “Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж”-ийг заадаг. Гишүүдийг хүчирхэгжүүлэх, цуглааны байруудыг хэрхэн илүү үр дүнтэй ашиглах вэ гэдэг талаас нь бие даасан байдал, бусдыг хэрэгцээт зүйлээр хангах, ухаалаг шийдвэр гаргах зэргийн тухай үндсэн зарчмуудыг ярилцах хэрэгтэй.

Энэ хуралд бэлтгэхдээ, ААД болон түүний багийнхан одоогийн нөхцөл байдал, урьд өмнөх өсөлт зэрэгт үндэслэн нэгжүүд хэрхэн өөрчлөгддөг болохыг ойлгоход нь санваарын удирдагчдад туслахын тулд мэдээллээр хангана.

Бүсийн дал төлөвлөгөө гаргахын тулд шаардлагатай бол нэмэлт хурлуудыг зохион байгуулж болно. Эдгээр хурал үр дүнтэй төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг хийх талаар хамтдаа зөвлөлдөн ярилцах сайн боломжийг олгодог.

Бүсийн дал нь түүнчлэн ерөнхий төлөвлөлтөд оролцоогүй гадасны ерөнхийлөгчдөд сургаал, зарчим, удирдамжийг заадаг. Эдгээр гадсан дахь цуглааны байрны хэрэгцээг авч үзэхдээ ерөнхий төлөвлөлтийн зарчмуудыг ашиглах ёстой.