Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
5. Ерөнхий төлөвлөгөөний зөвшөөрөл авах


“5. “Ерөнхий төлөвлөгөөний зөвшөөрөл авах,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж (2022)

“Ерөнхий төлөвлөгөөний зөвшөөрөл авах,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж

Зураг
үг хэлж буй эрэгтэй

5.

Ерөнхий төлөвлөгөөний зөвшөөрөл авах

Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, ААД болон түүний багийнхан эцсийн ерөнхий төлөвлөгөөг гаргахын тулд хамтран ажилладаг. Эцсийн ерөнхий төлөвлөгөө хоёр гол хүчин зүйлийг (зураг 2-т үзүүлснээр) багтаана. Үүнд:

  1. Санваарын удирдагчид нэгжийн хил хязгаарын өөрчлөлтийг санал болгож байгаа үед,

  2. Цуглааны байруудыг санал болгож байгаа үед юм.

Зураг
Инээн хөхрөлдөж буй гэр бүл

ААД болон түүний багийнхан эцсийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулахад бэлтгэн, холбогдох бичиг баримтыг хавсарган, зохицуулах хороо эсвэл олон гадасны хамтарсан хорооны гишүүдтэй хуваалцана.

Эцсийн төлөвлөгөөнд наад зах нь таван жилийн дотор гаргахаар санал болгож байгаа өөрчлөлтийг багтаах ёстой бөгөөд санваарын бүх удирдагч зөвшөөрсөн байх ёстой.

  • Цуглааны байрны ерөнхий төлөвлөгөө нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл болон Цуглааны байр, барилга байгууламжийн хэлтсийн хамтарсан зөвшөөрлийг авах ёстой.

  • ААД болон Бүсийн дал нь боломжтой үед, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, тэдний зөвшөөрлийг авдаг. Хэрвээ шашны төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй бол Бүсийн дал гадасны ерөнхийлөгчид болон ААД-ын багийнхантай хамтран ажилладаг.

  • Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлийг авсныхаа дараа, ААД нь Сүмийн удирдах газар дахь Цуглааны байр, барилга байгууламжийн хэлтсээр хянуулж, хамтарсан зөвшөөрөл авахын тулд ерөнхий төлөвлөгөөг илгээдэг.

  • Зөвшөөрөл өгсний дараа гадасны ерөнхийлөгчид ААД-ын багтай хамтран, таван жилийн хуваарийнхаа дагуу төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Ерөнхий төлөвлөгөөний жишээ

1-р зураг

Зураг
Ерөнхий төлөвлөгөөний хураангуй зураг

Энэхүү хураангуйг ерөнхий төлөвлөлтөд орж буй нэгжүүдийн газрын зураг дагалддаг.

2-р зураг

Зураг
нэгж болон барилга байгууламжийн хураангуй хүснэгт