Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
6. Нэгж болон хил хязгаарын өөрчлөлтийг илгээх


“6. “Нэгж болон хил хязгаарын өөрчлөлтийг илгээх,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж (2022)

“Нэгж болон хил хязгаарын өөрчлөлтийг илгээх,” Цуглааны байрны ерөнхий төлөвлөлтийн удирдамж

Зураг
Инээмсэглэж буй өсвөр үеийнхэн

6.

Нэгж болон хил хязгаарын өөрчлөлтийг илгээх

Гадасны ерөнхийлөгч нь ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэгж болон хил хязгаарын шаардлагатай өөрчлөлтийн хүсэлтүүдийг өргөдлийн маягтыг цаасаар эсвэл Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-аар дамжуулан онлайнаар илгээдэг. Ерөнхий гарын авлага, 36-р хэсэг дээр хил хязгаарын өөрчлөлтийг хэрхэн зохицуулах тухай Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрсөн одоогийн удирдамж байдаг. Удирдагчид Сүмийг болон гишүүдийг хүчирхэгжүүлэх нь эцсийн зорилго гэдгийг үргэлж санан, өөрчлөлт хийх болон хүсэлт илгээхээсээ өмнө эдгээр удирдамжийг анхааралтай хянаж үзэх ёстой.

Нэгжийн хил хязгаарыг өөрчлөх нь гишүүдийн дасан зохицсон нөхцөл байдал болон нөхөрлөлд саад болох нь олонтоо байдаг. Гишүүдийн тоо өсөж байгаагаас үүдэн гарах хэрэгцээ шаардлага ч бас өсөн нэмэгдэж байгаа нь Сүмийн хувьд эерэг үзүүлэлт хэдий ч орон нутгийн удирдагч, гишүүдэд сургалт явуулах, илүү үр дүнтэй тохинуулал хийх зэргээр зохицуулж болохуйц нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс хил хязгаарын өөрчлөлт хийх саналыг гаргах ёсгүй.

Зураг
Ангид сууж буй өсвөр үеийнхэн

Төлөвлөх үйл явц нь ирээдүйд чиглэсэн хэдий ч Boundary and Leadership Change Committee буюу Хил хязгаар болон удирдлагыг өөрчлөх хороонд гаргах санал нь Сүмийн нэгжүүдийн одоогийн нөхцөл байдалд тулгуурладаг. Өөрчлөх хүсэлтүүдэд бодолцож үзэх зүйлст:

  • Өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх, ирж очих тээврийн санхүүгийн ачааллыг багасгах, номлогчийн боломжуудыг нэмэгдүүлэх, өндөр настай гишүүдэд тохируулан зохицуулах.

  • Аюултай нөхцөл байдал, үр дүнтэй үйлчлэх боломжгүй болсон өндөр настай санваартнууд, орон сууцны том барилга байшингийн нөлөөлөл (залгаа биш хил хязгаарын хүсэлт), бас олон хүнтэй нэгж, аялах зам зэрэг нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг багтаана.

Гишүүдийн шилжилт хөдөлгөөн хийдэг хэв маяг, санваарын удирдлагагүй болох, нэгжийн дотоод хэрүүл тэмцэл гэх зэргээр нэгжүүдийг өөрчлөх хэрэгцээг нарийвчлан тайлбарласан хангалттай мэдээллийг багтаана уу. Орон нутгийн санваарын удирдагчид эдгээр асуудлыг шийдэхийн тулд сургалт явуулах, сургаал заах, тохинуулал хийх гэх мэтээр ямар хичээл зүтгэл гаргасныг мөн багтаана уу.

Эдгээр бүх саналыг өөрчлөлт хийхэд нөлөөлөх бүх гадас ба номлолын ерөнхийлөгч бүрэн дүүрэн зөвшөөрсөн байх ёстой.

Зураг
залуу эрэгтэйчүүд