Хуучин Гэрээ 2022
8-р сарын 29-өөс 9-р сарын 4. Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: “Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл”


“8-р сарын 29-өөс 9-р сарын 4. Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12: “Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“8-р сарын 29-өөс 9-р сарын 4. Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Судраас суралцаж буй эрэгтэй

8-р сарын 29-өөс 9-р сарын 4

Сургаалт үгс 1–4; 15–16; 22; 31; Номлогчийн үгс 1–3; 11–12

“Эзэнээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл”

Сургаалт үгс болон Номлогчийн үгсээс суралцах нь хэрхэн танд “мэргэн ухаанд чих тавьж, ухаан бодролд зүрхээ зүглүүл[эхэд]” (Сургаалт үгс 2:2) туслах талаар бодож үзээрэй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сургаалт үгс номын эхний бүлгээс бид “Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь, эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц” (Сургаалт үгс 1:8) гэсэн үгсийг олж унших болно. Сургаалт үгс номыг мэргэн ухааныг, ялангуяа Бурханы хайрладаг мэргэн ухааныг эрэлхийлдэг хүмүүс амар амгалан, хөгжил цэцэглэлтээр адислагдахыг голлон захидаг хайртай эцэг эхийнхээ айлдсан мэргэн үгсийн цомог гэж харж болох юм. Гэхдээ Сургаалт үгс номын дараа “Энэ нь тийм ч амар биш” гэж хэлж байгаа мэт санагдах Номлогчийн үгс ном байдаг. Номлогчийн үгс номын номлогч “мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориул[сан]” ч “зовлон ихдэ[ж]” мөн “шаналал нэмэгд[сэн]” (Номлогчийн үгс 1:17–18) болохыг ажигласнаа дурджээ. Уг номд “Бүх зүйлс хий хоосон, зуурдын бөгөөд тодорхойгүй мэт санагдах энэ ертөнцөд жинхэнэ утга учир гэж байгаа болов уу?” гэсэн асуултыг олон арга замаар тавьсан байдаг.

Хэдийгээр энэ хоёр номд амьдралыг хоёр өөр өнцгөөс авч үзсэн байдаг боловч хоёулаа нэгэн ижил үнэнийг заадаг. Номлогчийн үгс номд: “Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад: Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун: энэ нь хүн бүхэнд хамаарна” (Номлогчийн үгс 12:13) гэж тунхагладаг. Энэ нь Сургаалт үгс номын туршид заасан “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. … Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол ЭЗЭНээс эмээ” (Сургаалт үгс 3:5, 7) гэсэнтэй буюу амьдралд юу ч тохиолдсон байсан гэлээ, бүр ойлгомжгүй, замбараагүй мэт санагдсан үед ч гэсэн Их Эзэн Есүс Христэд итгэх нь хавьгүй дээр хэмээх зарчимтай адилхан юм.

Эдгээр номын тоймыг уншихын тулд Bible Dictionary (Библийн толь бичиг) дэх “Proverbs, bookof” болон “Ecclesiastes”-ийг үзнэ үү.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Сургаалт үгс 1–4; 15–16

“Мэргэн ухаанд чих тавь.”

Сургаалт үгс номд мэргэн ухааны талаарх ойлголт дүүрэн байдаг. 1–4 болон 15–16-р бүлгээс “мэргэн ухаан” болон үүнтэй холбоотой “мэдлэг,” “ухаан бодол” зэрэг үгийг олох болгондоо тэмдэглэнэ үү. Эдгээр бүлэг нь мэргэн ухааны талаарх үзэл бодолд тань хэрхэн нөлөөлж байна вэ? Та өөрийн олж мэдсэн зүйл дээр үндэслэн “ЭЗЭН Өөрөө өгдөг” (Сургаалт үгс 2:6) мэргэн ухааныг хэрхэн дүрслэх вэ? Та “зүрх[эндээ] мэргэн” (Сургаалт үгс 16:21) байхын тулд Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлж байгаагаа бодож үзнэ үү. Бурханы мэргэн ухаанаар ямар ямар адислал хүлээн авдаг вэ?

Мөн Сургаалт үгс 8–9; Матай 7:24–27; 25:1–13-ыг үзнэ үү.

Сургаалт үгс 1:7; 2:5; 16:6; 31:30; Номлогчийн үгс 12:13

“Эзэнээс эмээхүй” гэдэг нь ямар утгатай вэ?

Ахлагч Дэвид А. Бэднар: “Бурханлаг айдас нь цочрол, түгшүүр төрүүлдэг дэлхийн айдастай адилгүйгээр амар амгалан, амлалт, итгэлтэй байдлын нэгэн эх сурвалж юм. … [Энэ нь] Их Эзэн Есүс Христийг чин сэтгэлээсээ хүндлэх, сүсэглэх, бишрэн шүтэх; зарлигуудад нь дуулгавартай байх; Түүний гараар хийгдэх Эцсийн шүүлт ба шударга ёсонд найдах найдлагыг багтаадаг. … Бид бурханлаг айдастай байснаар Түүнийг хайрлаж мөн Түүнд итгэдэг” хэмээн тайлбарласан (“Тиймийн тул тэд айдсаа дарав,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31–34).

Мөн Сургаалт үгс 8:13-ыг үзнэ үү.

Сургаалт үгс 4

“Хөл доорх замаа дэнсэл.”

Сургаалт үгс 4-т мэргэн ухаан, зөв шударга байдлыг “зам” эсвэл “зам харгуй” хэмээн тайлбарласан байдаг (мөн Сургаалт үгс 3:5–6-г үзнэ үү). Та энэ бүлгийг унших явцдаа “хөл доорх замаа” (26-р шүлэг) болон хийсэн алхмууд тань хэрхэн таныг Их Эзэнд ойртуулж байгаа талаар тунгаан бодоход туслах мөрүүдийг олж магад. Жишээлбэл, 11–12 болон 18–19-р шүлэгт зөв замыг дагаснаар ирэх адислалын талаар юу заасан байна вэ? 26, 27-р шүлэг таны хувьд ямар утга учиртай вэ?

Мөн 2 Нифай 31:18–21-ийг үзнэ үү.

Сургаалт үгс 15:1–2, 4, 18, 28; 16:24–32

“Эелдэг хариулт уурыг зайлуулдаг.”

15, 16-р бүлэг дэх зарим сургаалт зүйрлэл бусадтай, тэр дундаа хайртай хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахад өдөөж болох юм. Жишээлбэл, та “эвгүй үгс”-ийн оронд “эелдэг хариулт” (Сургаалт үгс 15:1) өгч болох байсан тодорхой үеүдийн талаар бодно уу. Сургаалт үгс 16:24–32 дахь зөвлөгөө нь ашигладаг үгсийнхээ талаар бодоход хэрхэн тусалж байна вэ?

Ахлагч В.Крэйг Звикийн өгсөн “‘Эелдэг хариулт’ гэж ухаалгаар бодож, хариулахыг хэлдэг бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас тун бодолтой хянуур гарах үгс байдаг. Энэ нь хэзээ ч шууд хэлж болохгүй юм уу сургаалын үнэнтэй эвлэрэхгүй гэсэн үг биш. Хэлж байгаа үгс нь шулуун мөртлөө сүнсний хувьд зөөлөн байхыг хэлж байгаа юм” гэсэн ойлголтыг эргэцүүлэн бодно уу (“Чи юу бодож байна?2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 61).

Зураг
Цахлай шувуу хооллож буй эмэгтэй

Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ?II, Льюис Паркэр

Сургаалт үгс 31:10–31

“ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.”

Сургаалт үгс 31:10–31-д “зохистой чадварлаг” буюу сүнслэг байдлын хувьд хүчирхэг, чадварлаг, нөлөө бүхий эмэгтэйг дүрсэлсэн байдаг. Та эдгээр шүлэгт ийм эмэгтэйн талаар юу гэж хэлснийг өөрийн үгээр хураангуйлан дүгнэж болох юм. Та түүний аль аль зан чанарыг үлгэрлэн дуурайж болох вэ?

Номлогчийн үгс 1–3;12

Мөнх бус амьдрал бол зуурдынх.

Номлогчийн үгс 1–2-т онцолсноор, яагаад энэ дэлхийн ихэнх зүйл “хоосон” (буюу зуурдын болон чухал бус) болохыг санах нь танд чухал вэ? Амьдралыг мөнхийн үнэ цэнтэй болгодог зүйлүүдийн талаар та 12-р бүлгээс юу олж мэдсэн бэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Сургаалт үгс.Танай гэр бүл судрын болон хожмын үеийн бошиглогчдын мэргэн зөвлөгөөний цуглуулгыг, тухайлбал өөрсдийн гэсэн “Сургаалт үгс ном”-ыг бүтээж болох юм.

Сургаалт үгс 1:7; 2:5; 16:6; Номлогчийн үгс 12:13–14.Гэр бүлийн гишүүддээ Сургаалт үгс 1:7; 2:5; 16:6; Номлогчийн үгс 12:13-ыг ойлгоход нь туслахын тулд айдас гэдэг үгийг сүсэг бишрэл, хайр эсвэл дуулгавартай байдал гэсэн үгсээр орлуулах нь тустай байж болно (мөн Еврей 12:28-ыг үзнэ үү). Энэ нь эдгээр шүлгийн талаарх бидний бодолд хэрхэн нөлөөлөх вэ? Бид Их Эзэнээс эмээдгээ хэрхэн харуулж болох вэ?

Сургаалт үгс 3:5–7.Эдгээр шүлэг юу зааж байгааг дүрслэн бодоход нь гэр бүлийн гишүүддээ туслахын тулд хана гэх мэт бөх бат, тогтвортой зүйл налахыг та тэднээс хүсэж болно. Дараа нь тэднээс хогийн шүүр гэх мэт тулж болохооргүй зүйлийг налахыг хүсэж болох юм. Яагаад “[бид] өөрсдийнхөө ойлголтод бүү түшиглэ[х]” ёстой вэ? Бид Есүс Христэд бүх зүрх сэтгэлээрээ итгэдгээ хэрхэн харуулж болох вэ?

Сургаалт үгс 15:1–2, 18; 16:24, 32.Бидний хэлж буй үгс гэр орны маань уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг вэ? Магадгүй гэр бүлийн гишүүд тань “эвгүй үгс”-ийн оронд “эелдэг хариулт” өгөх дасгал хийж, сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ харилцахдаа ашиглахыг хичээж болох юм. “Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) зэрэг дуу энэ зарчмыг бататгахад тусална.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хайр байх газар,” Хүүхдийн дууны ном, 76–77.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судрын үгс бүгдэд хамаатай. Судрын зарим шүлэг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүст хандсан байдаг (тухайлбал, Сургаалт үгс 3:13; 31:10). Гэхдээ ихэнх тохиолдолд эдгээр шүлэг дэх зарчмууд бүх хүнд хамаатай.

Зураг
Ой руу хоньдоо тууж буй Есүс

“Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг, Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” (Сургаалт үгс 3:6). Тэр Намайг хөтөлдөг, Ким Юнсун, havenlight.com